Өөр хуулийн төлөө ингэж тэмцдэг ч болоосой
Хорт зуршлын төлөө хамаг цагаа зарцуулж байгаа гишүүдийг  харахаар өрөвдмөөр. Нэг талаас гудамж талбай хаа таарсан газраа тамхи татаж, ажлынхаа гаднах хогийн жижигхэн савыг тамхи татах цэг болгон хувиргаж, тамхины худалдаа нууц байдалд шилжиж, энэ хууль зөвхөн торгодог айлгадаг хууль болсон, тэнд эрх ашгаа зөрчүүлж байгаа хэсэг бүлгийг харахаар энэ хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж хармаар байгаа юм.
 
Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг зөрчих гэж хууль баталдаг ёс журам хаана ч байхгүй. Хууль хүн бүхний эрх ашигт нийцэж, тэдний эрхийг хамгаалах учиртай. Тиймээс тухай бүр нь хуулийн төслийнхөө нэмэлт өөрчлөлтийн асуудлыг шийдээд явж болмоор санагдана. УИХ-ьш гишүүн О.Баасанхүү гишүүн нэмэлт өөрчлөлт оруулж тусгай тамхи татах цэгтэй болох ёстой гэж ярьж байхад л гишүүд дэмжсэн бол өнөөдөр дахин энэ хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирэхгүй, гишүүд хоёр удаа хэлэлцэж хугацаа алдахгүй байв.
 
УИХ дахь АН-ын бүлгийн даргын оруулж ирсэн нэмэлт өөрчлөлтөд нэг чухал заалт байгаа нь эмнэлэг, сувиллаас 500 метр зайд тамхи борлуулахыг хориглох тухай асуудал. Сургууль, цэцэрлэг гэж заасан атлаа эрүүл ирээдүй бойжих эмнэлэг, өвчтөн, ахмад настнуудын асарч сувилуулж байдаг сувиллыг мартаж орхисон нь яах аргагүй энэ хууль тооцоо судалгаа муутай, цоорхой ихтэй гэдгийг харуулаад байгаа юм. Хууль хэн нэгний өмч биш. Нэмэлт өөрчлөлт оруулах, энэ талаар өргөдөл гомдол гаргаж шийдүүлэх эрх гишүүдэд ч, иргэнд ч нээлттэй. Гэтэл өөрөө өмчлөөд авчихсан аятай аашилж аяглаж, хэсэг бүлгийн эрх ашгийг уландаа гишгэлж байгаа Л.Эрдэнэчимэг гишүүний үйлдэл арай зохисгүй байгаа юм.
 
Түүний батлуулсан хууль цаг үеэ мэдэрсэн үү гэвэл мэдэрсэн. Гэхдээ хэт туйлширч өөрийнхөө өмч аятай сэтгэж, хуульд өөрчлөлт оруулах гэсэн гишүүн болгон руу үсчиж дайраад байгаа нь үнэндээ инээдэмтэй харагдаад байгаа юм. Тамхинаас өөр анхаарах асуудал зөндөө байгаа. Архины хяналтын хууль гаргана гэж хоёр жил ярьлаа. Өнөөдөр Тамхины хяналтаас өөр тэр гээд нэрлэчих хууль баталсангүй. Өөрчлөх шаардлагатай бол өөрчлөлт оруулах эрх нь гишүүдэд байгаа. Түүнд нь тээг садаа болж намба алдаж гүйх нь хэр жудагтай үйлдэл вэ. Ямар ч улс оронд тамхи татах цэгийг байгуулаагүй атлаа тамхи татаж болохгүй гэж шууд хаадаггүй. Энэ өөрийнх нь дэмждэг ардчилсан үзэлд байж болохгүй зүйл гэдгийг мэдэж баймаарсан. Хуулийн төсөл гарахад олон нийтийн байцаагч яваад гудамж талбай, олон нийтийн газар тамхи зарж, татаж байгаа иргэдийг торгох талаар ярьж байв.
 
Харамсалтай нь Монголын хууль жинхэнэ утгаараа гурав хоносон. Эхний хоёр гурван сард тамхи татсан хүн гадуур харагдахгүй, байцаагчид торгож сүйд болсон ч өнөөдөр хаа сайгүй хулгайгаар тамхи зарсан, автобус, хүн ихээр хөлхөлдсөн газрын хогийн цэг бараадсан тамхичид дүүрэн байна. Арай соёлтой хэсэг нь буюу Д.Сумгьяабазар гишүүний хэлснээр төрийн албан хаагчид өрөөндөө тамхи татаж байгаа нь нууц биш. Хэрвээ байгууллага дотор нь зориулалтын тамхи татах цэг байсан бол тэд өрөөндөө тамхи баагиулж суух уу. Автобусны буудал, гудамжинд хаа таарсан газраа тамхи татаж, ишээ хаяж үйлчлүүлэгчдээ чирэгдэл учруулахгүй. Зориулалтын газраа зогсч байгаад тамхиа татчихна. Хотын гудамжийг өглөө цэвэрлэхэд тоолж барамгүй их тамхины ишийг Тохижилт үйлчилгээний ажилчид цэвэрлэж байна. Учир нь тамхи татдаг хүмүүст гудамжнаас өөр сонголт байхгүй учраас тэр.
 
Машиндаа татаад ишээ цонхоороо чулуудна. Албан байгууллага дээр нь өрөө байсан бол тэд ингэх үү гэдгийг бодох л ёстой. Манай албан байгууллагад ч тамхи татдаг залуус цөөнгүй бий. Тэд мөн л өрөөндөө, 00-д татаж чадахгүй учраас гадаа зогсч татаад гаднах хогийн савыг тамхиныхаа ишээр булчихаад орж ирдэг. Манай гэрт ч тамхи татдаг хүн бий. Энэ нэгэнт л авч болдоггүй, хаяж болдоггүй зуршил. Тэглээ гээд шууд хүч тулгах нь төрийн хийх ажил биш. Тамхины цэг байгуулах, тамхи татах асуудлаас илүү чухал ажил парламентад олон баймаарсан. Энэ мэт явуургүй асуудлаа нэг тийш нь шийдэж, өөрчлөлт оруулах бол  асуудлаа цэгцлээд өөр хуулийн төслүүддээ анхаарал хандуулья. Гэр бүлийн хүчирхийлэл, бизнес эрхлэгчдийн эрх ашиг, хүүхдээ гэртээ хараад сууж байгаа ээжүүд гээд, парламентаас хууль хүлээсэн хүмүүс Монголоор дүүрэн байна.
 
Нүдээ ширгэтэл парламентын хэрүүл үзэж, өөрийнх нь эрх ашиг хөңдөгдсөн хууль хэзээ орох бол хэмээн хоног тоолсон хүмүүс хар мянга байна. Гэтэл тамхи татах, татахгүйгээ хэлэлцэж, хэрэлдэж суухаасаа ичээсэй. Өөрчлөх ёстой болоод л гишүүд дахин, дахин өргөн мэдүүлж байгаа хэрэг биз дээ. Хийх ёстой өөрчлөдтийг нь оруулаад, хэлэлцээд явуулчих нь тайм хэцүү ажил юм уу. Нэг намын хоёр гишүүн байр сууриа нэгтгээд хуулийн төслийг хэлэлцэх ёстой атал нэмэлт өөрчлөлтөөс болж хэрэлдэж, хэлэлцэж суух ч гэж дээ. Ард түмний эрх ашгийг хөндсөн, эрх баригчдад таалагдсан хар мянган хуулийн төлөө ингэж үхэн хатан тэмцдэг ч болоосой.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2014-06-19 06:57:48
    Yag unen. Zugeer helberdelt. Humuusiin ajil amidral, yadaj talhnii mongiig ni yaj bii bolgoh geed hiih ajil zondoo baimaar.
    202.131.248.74
    Мэдэгдсэн Хариулах