Сонгуулийн санал авах өдрийг гурван сараар хойшлуулах уу
Ирэх 2016 онд шинэ удирдагчдаа сонгох сонгууль өгөхөөс гадна Монголыг дэлхийд үнэлэх томоохон арга хэмжээ АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Харин товлосон ёсоор бол ирэх жилийн сонгууль 2016 оны зургаадугаар сард болох учиртай. Харин АСЕМ-ын уулзалт долдугаар сарын дундуур болохоор товлогдсон.

Иймээс УИХ-д суудалтай намуудаас эхлээд жижиг намууд хүртэл сонгуулийн сурталчилгаа бэлтгэл ажилдаа идэвхийлэн орчихоод байна. Мөн үүнтэй зэрэгцээд АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангалт хийгдээд явж байна. Гэтэл сонгууль товлосон хугацаандаа болох уу, хойшлох уу гэдэг эргэлзээ бий.

Учир нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль, АСЕМ-ын уулзалт ердөө 10 орчим хоногийн зөрүүтэй болох тул үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тов хойшилж магадгүй гэх яриа байсан. 

Үүнийс гадна цаг хугацаа зуны улирал байх тул иргэд  гадагшаа дотогшоо явж улс нийтээрээ амралтын байдалтай болдог нь худлаа биш ээ. Тэгэхээр АСЕМ гэлтгүй энэ бүх шалтгаанаас болж,  ирэх жилийн сонгууль зургаадугаар сараас бус ирэх намраас нь зохион байгуулагдаж магадгүй гэх таамаг улс төрийн хүрээнийхэнд бяригдаж байсан ч тэгсгээд намжсан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгууль УИХ болж буй жилийн 11 дүгээр сард болдог. Тэгэхээр УИХ-ын сонгууль ч энэ хугацаанд товлогдох магадлалтай байсан.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, сонгуулийн санал авах өдрийг гурван сараар сунгаж, 2016 оны есдүгээр сарын 18-нд хийх тухай асуудал намуудын дунд яригдаад эхэлжээ. Гэхдээ албан бусаар гэдгийг эх сурвалж хэлж байна.

Мөн Сонгуулийн тухай хуулин төслийг хуулийн хугацаандаа хэлэлцэн баталж чадахгүй бол сонгуулийн тов хойшлолгдож магадгүй гэх яриа ч байна. Гэхдээ хуулийг одоо хэлэлцэж эхэлбэл хугацаандаа амжин батлах боломж бий ч гэлээ ахиц харагдахгүй байна.  

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ тов тогтооно. Гэхдээ боломжтой. УИХ-ын гишүүдийн санаа зовж буй зүйл нь зургаан сард сонгууль болоод долоон сард АСЕМ-ын уулзалт болно. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл дээр болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа ч АН-ын бүлэгт албан ёсоор бол яригдаагүй” гэдгийг хэлжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-12-12 01:38:47
    ядуурлыг авчирсан сонголтоосоо бушуухан салахсан сонгуулийн хуучин хуулиар ч болтугай наашлуулж явуулахсан их хуралд шургалсан хувалзнуудаас л бушуу салмаар б...
    49.0.204.249
    Мэдэгдсэн Хариулах
  • boldooo 2015-12-11 20:15:42
    3n saraar naashluulbal zygeer....
    150.129.143.240
    Мэдэгдсэн Хариулах
    • demine 2015-12-12 00:00:05
      demjine
      27.123.214.116
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-11 18:12:45
    Ийм муу удирдагч нартай яаж 3 сарыг өнгөрөөх вэ дээ бушуухан салж шилийг нь харахын хүслэн ихэнх иргэдэд бна даа харин наашлуулчихвал яасан юм вэ.
    150.129.140.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-11 14:54:54
    Харин ч наашлуулж 4 сард явуулж шинэ сонгогдсон засгийн газар цааш нь гэрээ хэлэлцлээ хийгээд явах нь зөв.
    103.229.122.60
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2015-12-11 17:44:27
      Naashluulah heregtei. 4sariin suuleer b.o
      74.139.33.248
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-12-11 13:43:28
    Асем ч ямар хамаа байхав, гэхдээ ойрхон хийж үнэхээр болохгүй гэвэл наашлуулах хэрэгтэй. Асемд ерөнхийлөгч оролцоно. ЗГ, УИХ хамаа ч үгүй.
    202.9.41.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-12-11 06:13:32
    АСЕМ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ? ЭЛБЭГЭЭД Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙХ ДАА. НЭР ХҮНДЭЭ ӨСГӨЖ БААХАН ХУДЛАА ШААНА, ХОШГОРУУЛНА. ДУНДААС НЬ МӨНГӨ ЦОХИНО. ХУЛГАЙЧУУД...
    150.129.142.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-11 05:25:09
    Сонгуулийн хуулиа...2011 онд өөрчилсөн...Манайхан 45 суудалтай байхдаа ийм өөрчлөлт хийсэн.Тэр муу хууль байгаагүй.Асуудал хуулийн муудаа биш, Ажлаа хийж чадах...
    103.9.88.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Сааяа 2015-12-11 04:54:48
    АН ганц хоног ч болов засгийн эрхэнд байх гэж мөн их үзэж байна аа.
    202.9.41.223
    Мэдэгдсэн Хариулах
  • w 2015-12-11 04:03:43
    ямарч чадамжгуй юмаар яадаг юм бэ 76 гааг одоо буулгасан дээр биз
    203.194.118.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-11 02:26:01
    Юун хойшлуулах вэ? Наашлуулах хэрэгтэй . Одоо энэ их хуралд хийх ажил байхгүй байсан ч чадахгүй учир сонгуулиа наашлуулах хэрэгтэй.
    202.9.40.211
    Мэдэгдсэн Хариулах
    • юун хойшлуулах вэ? 2015-12-11 13:16:25
      зөв
      202.126.91.96
      Мэдэгдсэн Хариулах
  • Зөв хэлжээ 2015-12-11 02:01:21
    Сонгуулийн хуулиа...2011 онд өөрчилсөн...Манайхан 45 суудалтай байхдаа ийм өөрчлөлт хийсэн.Тэр муу хууль байгаагүй.Асуудал хуулийн муудаа биш, Ажлаа хийж чадах...
    103.9.88.170
    Мэдэгдсэн Хариулах
    • tsooruulex 2015-12-12 00:01:28
      ulsiin ix xurliin gishuudiin too 99 bish 45 baix ni zob gedeg ni batlagdsan.uls torjilt bagasna
      27.123.214.116
      Мэдэгдсэн Хариулах