Зам тээврийн осол 15 чиглэлд хамгийн их гардаг
МХЕГ-аас Зам, тээврийн осол хамгийн их гардаг чиглэлд судалгаа хийжээ. Энэ талаар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргалаас тодрууллаа.
 
-Зам, тээврийн осол хам­гийн их гардаг замын су­далгаа гаргасан гэсэн. Энэ талаар тодруулаач?
 
-МХЕГ-аас энэ онд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, осол ихээр гарч байгаа хүчин зүйлийг тодорхойлж, хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар илүү анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд одоогоор манай улсад ашиглагдаж байгаа зам, гүүрийн ашиглалтын төвшинг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хамгийн их осол гарсан, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа улсын хэмжээний зам, гүүрийн тандалт судалгааг гаргасан. Аймгуудын Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн судалгаанаас харахад 2013-2014 оны ослуудад Улаанбаатар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарсан бай­гаа. Улмаар 68 хүн амиа алдаж, 90 гаруй хүн гэмтсэн гэсэн дүн судалгааг ирүүлсэн. Энэ бол нэлээн өндөр тоо.
 
-Осол их гардаг буюу ашиг­лалтын шаардлага хангахгүй байгаа замуудын талаар холбогдох байгууллагуудад нь мэдэгдсэн үү?
 
-Зайлшгүй засвар арчлалтыг хийх шаардлагатайг буюу эдгээр стандартыг хангуулах тал дээр улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гаргаж холбогдох газруудад нь хүргүүлсэн. Үүний үр дүнд тодорхой ажлууд хийгдэж эхлээд байгаа. Нийтдээ зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, есөн акт тогтоосон. Түүнчлэн төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичигхүргүүлэн жолооч, зорчигчдодд анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.
 
Ер нь зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болдог. Түүнчлэн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэ­рэг нь нөлөөлдөг гэдгийг нийт жолооч нар анхаарах хэрэгтэй.
 
-Осол хамгийн их гарч байгаа замын жагсаалтыг гаргасан гэсэн. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдгээр замуудыг нэрлээч?
 
-Бид одоогоор хамгийн их анхаарал хандуулах ёстой 15 чиглэлийн зам, гүүрийг нэрлээд байгаа. Тодруулбал, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр, Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэл, Төв аймгийн нийслэлээс гарч буй чиглэл, Улаанбаатар-Дархан- Сүхбаатар-Алтанбулаг, Чойр- Сайншанд-Замын-Үүд чиглэ­лийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд хамгийн их буюу 77 осол бүртгэгдсэн. Түүнчлэн Дархан- Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам, Бага хөшөөтийн даваа, Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд, Архангай аймгийн, Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын талын хашааны гудамжны, Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт- Цэцэрлэг-Өгийн нуур чиглэл, Мөрөн-Хатгал чиглэл, Увс айм­гийн Улаангом-Хандгайт чиг­лэл, Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэл, Өлгийгээс Ховд чиглэлийн за­мын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Ачит булгийн даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй байгаа. Өөрөөр хэл­бэл, эдгээр замуудад хамгийн их осол гарч, олон хүний амь эрсэдсэн.
 
-Дээрх замуудад осол их гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу байна вэ?

-Ихэнх замууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нь хамгийн том асуудал юм. Түүнчлэн засвар арчлалтыг цаг хугацаанд нь хийдэггүйгээс замуудад эвдрэл гарч байгаа. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэх том хөшүүрэг болж байна. Тиймээс дээрх замуудад осол их гарч байгаа юм.
 
Цаашид төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан, авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. Түүнчлэн урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Ер нь жолооч нар холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг анхаарах хэрэгтэй.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jargs 2014-06-23 13:04:13
    Жаргал гэж учир нь олдохгуй нохор бна лээ
  • fidza 2014-06-21 16:22:09
    manai aav bol kamfaanii boss ci bol humhiin toos avdag fsalin chi ny sohor zoos tolgoitoi us chi ny honinii noos za you mu bogs miny