Монгол хөгжмийн сор бүтээлүүд Японд эгшиглэнэ
Энэ сарын 20-ны өдөр Монголын сонгодог урлагийн сор болсон С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г.Жамьян, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлийг Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжи, Монгол Улсын морин хуурын чуулгын хөгжимчин, морин хуурч А.Дэлгэрмаа нар хамтран  Япон улсад тоглохоор боллоо. Тодруулбал, С.Гончигсумлаа агсны 100 жилийн ойд зориулан Японы нэрт төгөлдөр хуурчаар “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы сонсогчдод хүргэж байгаа юм байна. Тоглолтыг Японы "Million concert management" компани хариуцаж, "JT art hall" гэх нэр хүнд бүхий концертын танхимд болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tj 2015-12-10 14:08:40
    Aguu humuus baina daa. Gonchigsumlaa, Damdinsuren, Jamyan, Sharav, Jantsannorov
    202.9.40.92
    Мэдэгдсэн Хариулах