Экс Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох нь гэсэн яриа сүүлийн хоногуудад олны анхаарлыг татаж буй. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ""МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал яригдаж байгаа. Гэхдээ шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн юм.
Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өөрийн твиттер хуудаснаа "МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад АН-ын санал, эвслийн ЗГ-ийн гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэв" хэмээн бичжээ.
Түүний хэлснээр бол Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох санаа санаачилга АН-аас гарсан байх нь. Тэгэхээр АН-ынхан энэ саналаа МАХН-д тавьж, тус нам эл асуудлыг хэлэлцсэн болж таарч байна.
Хэрэв Н.Энхбаяр Шадар сайд болбол, Шадар сайд Ц.Оюунбаатар яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүнийг Эрүүл мэнд спортын сайдын суудалд томилж магадгүй гэх яриа байна. Юутай ч энэ асуудлууд шинэ оны өмнө буюу энэ сардаа багтан МАХН-аас Ерөнхий сайдад өргөн баригдах магадлалтай байна.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn