Су-24 онгоцны хар хайрцгийг шинжилнэ
Сирийн нутагт байлдааны ажиллагаа явуулж байсан Оросын байлдааны Су-24 онгоцыг Туркийн тал хил зөрчсөн гэх шалтгаанаар өнгөрсөн сарын 24-ний өдөр сөнөөсөн билээ. Улмаар үүнтэй холбоотойгоор Орос Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хоёр улсын харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн муу төвшиндөө хүрээд байгаа юм.  

Сүйрсэн Су-24 онгоцны нислэгийн  зам, байршлын хувьд хоёр улс эсрэг байр суурьтай байгаа билээ. Туркийн талын хувьд онгоц чиглэлээ өөрчил гэсэн анхааруулгыг үл тоон агаарын хилийг нь зөрчсөн гэж өөрсдийгөө өмгөөлж байгаа бол ОХУ-ын тал онгоц Сирийн хилийг давж, Туркийн хилийг зөрчөөгүй, харин ч Туркийн эртнээс төлөвлөсөн өдөөн хатгалга хэмээн буруутгаж байгаа. Тэгвэл “Су-24” онгоцыг сөнөөх үед юу болсныг мэдээлэх хамгийн үнэн бодитой цор ганц эх сурвалж болох онгоцны хар хайрцгийг олжээ. Улмаар хар хайрцгийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд  төрийн тэргүүндээ  үзүүлсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулж байна. 

Харин  Оросын Ерөнхийлөгч энэ үеэр  хар хайрцагт хадгалагдсан мэдээллийг боловсруулж, задлан шинжлэхэд олон улсын мэргэжилтнүүд, хөндлөнгийн ажиглагчдийг  байлцуулах ёстойг онцолсон аж.  RT агентлагийн дамжуулснаар В.Путин хар хайрцагнаас олж авсан мэдээлэл ямар ч байлаа гэсэн Туркийн эрх баригчдад хандах хандлагаа өөрчлөхгүй гэж хатуухан мэдэгдсэн байх юм.  ОХУ-ын байлдааны онгоцыг сүйрүүлснийхээ дараа Туркийн тал эхлээд ОХУ-тай холбоо тогтоох байсан ч, тэгэлгүй УАЦЭ-д хандан шуурхай хуралдааныг хийлгэж, тус улсын Төрийн тэргүүн Ресеп Тайип Эрдоган хэд хэдэн удаа ширүүн мэдэгдлийг хийсэн нь нэгэн цагт сайн анд байсан В.Путины эгдүүцлийг төрүүлсөн байх магадлалтай гэж зарим ажиглагчид дүгнэж буй.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар уулзах үеэр Сергей Шойгу Ерөнхийлөгчид Туркийн хилийн ойролцоо Сирийн нутагт сүйрсэн Оросын Су-24 онгоцны хар хайрцгийг үзүүлж байгааг орон нутгийн мэдээллийн агентлагууд шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ үеэр В.Путин “Одоо битгий нээ. Гадаадын ажиглагчдын нүдэн дээр нээх хэрэгтэй. Агуулгыг нь сайтар нягтлах хэрэгтэй шүү” хэмээн захиж байв. Мөн тэрбээр “Миний ойлгож байгаагаар кодлогдсон нислэгийн мэдээллээс бид СУ-24 онгоцны хөөрснөөс эхлээд газардсан цэг хүртэлх бүх мэдээллийг авах боломж гарна” гэж хэлжээ.

Су-24 онгоцны хар хайцгийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам босогчид ихээр суурьшсан бүс нутагт удаан хугацааны турш хайсны эцэст олж чадсан байна.  В.Путиний хувьд  хар хайрцгийг шинжлэх нь бодит байдлыг баталгаажуулахад тусална гэж үзэж буй. Харин ямар ч үр дүн гарсан, Туркийн эсрэг Оросын байр суурь өөрчлөгдөхгүйгээр барахгүй харилцаа бүр ч муудах магадлалтайг эх сурвалж тэмдэглэж байгаа юм. Ямартай ч хар хайрцаг дахь мэдээллийг боловсруулахад нэлээд хугацаа шаардагдах гэнэ. Тиймээс хар хайрцгийг шинжлэхэд ямар дүн гарах нь дэлхий нийтийн анхаарлын төвд үлдлээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аугаа 2015-12-10 02:30:28
    мундаг. жинхэнэ эх оронч ард түмнийхээ төлөө. оросын ард түмэнд атаархлаа байна.
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
    •  2015-12-10 14:46:10
      tegeed oros ruu zailaach. Mongoloos zail.
      202.9.41.103
      Мэдэгдсэн Хариулах