Ардчилал, шударга ёс байгаа л бол Н.Энхбаяр Шадар сайд болох ёсгүй
Эрх баригч АН-ынхан ёүүлчийн боломжоо хайж, эргээд Н.Энхбаярыг хормойдож аваад хэд хонов. МАН-ын ар хударгаар АН, МАХН-ын удирдлагуудын түвшинд томоохон тохиролцоо хийгдэж Н.Энхбаярын нэрийг Шадар сайдад дэвшүүлээд байгаа. Бүх зүйл энэ тохиролцоогоор өрнөвөл өнөөдрийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгож таарна. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн бариагүй ч Ан-ынхан дэмжиж байгааг тус намын генсек Л.Эрхэмбаяр баталчихсан. Харин Монголын улстөрд “түймэр” дэгдээгээд байгаа энэ асуудлыг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сүүлийн гурав хоногт хамгийн их дуулиан тарьсан хүнээр тодорсон Зам тээврийн сайд М.Зоригтоос энэ талаар тодрууллаа.
 
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад дэвшүүлэхээр танай хоёр намын удирдлагууд үндсэндээ тохиролцоод байгаа бололтой. Энэ асуудлаар АН-ын Еранхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр татгалзах эүйлгүй гэсэн мэдээлэл өгсан байсан. Харин Н.Энхбаярыг Шадар сайд болоход ганцхан саад байгаа нь өөрөө болчихлоо. Та хоёрын дунд ямар нэгэн хонзогнол байдаг хэрэг үү?
 
-Монгол Улсад авлига, хээл хахуулийг цэцэглүүлсэн энэ хүнтэй би нэг танхимд хамтран ажиллаж чадахгүйд л асуудлын гол нь байгаа юм. Монгол Улс иргэддээ Өршаал үзүүлэх тухай хуулийг олон нийтээрээ хэлэлцэж түүнийг нь УИХ-аар баталгаажуулсан. Хамгийн гол нь цагааэ захтай авлигачдад бид өршөөл үзүүлэх ёсгүй гэдэг байр суурин дээрээ л зогсож байна. Энэ бол ганцхан миний ч биш бүх Монголын нийгмийн тууштай хатуу байр суурь шүү дээ.
 
 Гэтэл МАХН-ын авлига, хээл хахууль, болохгүй бүх тогтолцооны бэлгэ тзмдэг болсон энэ нөхрийг дэвшүүлж байгаа нь өөрөө улстөрийн том алдаа гаргалаа гэж үзэж байна. Бидний хэдэн монголчууд өөр зүгт, өөрөөр хөгжихийн төлөө ажиллаж байна шүү дээ. Хэдийгээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр энэ асуудалд тааламжтай байгаагаа илэрхийлсэн нь тэр хүний л асуудал. Учир нь Л.Эрхэмбаяр бид хоёр чинь хоёр тусдаа хүн шүү дээ. Ардчилагч хүний хувьд мөн шударга ёсны төлөө явдаг хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Манайд ардчилал, шударга ёс байгаа л бол Н.Энхбаяр Шадар сайд болох ёсгүй. Монголчууд авлигад үгүй гээд хэлчихсэн. Хээл хахуулийг үгүй гээд хэлчихсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгө шамшигдуулдаг үйлдлийн эсрэг үргэлж байсан. Байсаар ч байх болно.
 
Бид үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах ёстой. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өарийнхаа байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны талаа зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг,  Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж хэлмээр байна. Ийм хүмүүс Монголын ард түмэнд хөгжил дэвшил биш, ядуурал, бурангуй бүхнийг л авч ирнэ.
 
-УИХ дахь АН-ын бүлэг болон намын удирдлагын хүрээнд энэ асуудлаар ярилцаагүй хэрэг үү. Нийгэмд явж байгаа ойлголтоор бол АН, МАХН-ын дарга нар нууцхан уулзалт хийж энэ асуудлыг эцэслэн тохиролцжээ гэсэн хардлага яваад байгаа л даа?
 
-Дарга нарын асуудлыг би төдийлөн сонирхдоггүй. Харин миний баттай мэдэж байгаагаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцээгүй. Л.Эрхэмбаярын үг бол Ерөнхий нарийн бичгийн даргын хувийн байр суурь гэж би ойлгож байна. Дээрээс нь УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар ярилцаагүй. Тийм учраас намын нэгдсэн байр суурь албан ёсоор гараагүй гэсэн үг,
 
-Хэрэв Н.Энхбаяр Шадар сайд болчихвол та Зам тээврийн сайдын ажлаа үнэхээр өгөх хэрэг үү?
 
-Ямар ч гэсэн би Н.Энхбаярыг сайд болгохгүйн төлөө улстөрчийн хувьд, иргэн хүний хувьд ажиллах, зүтгэх болно. Өнөөдөр сайд өгнө авна гэдэг бол тийм амар шийдвэр биш. Манай салбарт тавьсан олон зорилт бий. Тэр зорилгын төлөө манай замчид, тээвэрчид, нисгэгчид, тамөр замчид ханцуй шамдан ажиллаж байна шүү дээ. Бид ажлаа л хийх ёстой. Хажуугаар нь үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах ёстой. Үүнийг хэзээ ч умартаж болохгүй. Мөн  шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өөрийнхөө байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны төлөө зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг, Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж дахин дахин хэлмээр байна. Гэхдээ одоогоор асуудлыг эцэслэн шийдчихээгүй байна.
-Таны саналыг сонсохгүйгээр МАХН-ын хүсэлтийг АН-ын дарга нар, Еранхий сайд нар хүлээж аваад Н.Энхбаяр Шийдлийн Засгийн газарт ажиллахаар болбол та яаж эсэргүүцлээ илэрхийлэх вэ?
 
-МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгохоор зүтгүүлж байгаа нь үнэн. Яагаад гэвэл тэр чинь хувь хүн Н.Энхбаярын өөрийнх нь хувийн нам шүү дээ. Гэхдээ наана нь Ерөнхий сайд түүнийг нь хүлээн зөвшвврөх үү, үгүй юу. Ерөнхий  сайд зөвшөөрлөө гэхэд УИХ шийдэх үү, үгүй юу. УИХ шийдчихлээ гэхэд Ерөнхийлөгч түүнийг хүлээж авах юм уу үгүй юм уу. Ганц хүний хүсэлт, үзэмжээр шийдэгддэг асуудал биш шүү дээ. Нийгэм өөрөө шударга ёсны төлөө дуу хоолойгоо нийлүүлээд хүчтэй байж чадвал Н.Энхбаярын Шадар сайд болох замыг хааж боож чадна.
 
-Та МоАХ фракцийн гишүүн. Танай фракцийнхан таны саналыг хэр дэмжиж байгаа вэ?
 
-Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал албан ёсоор баталгаажаагүй байна. Зөвхөн олон нийтээр тарж байгаа асуудал. Би өөрөө хувь хүний хувьд санал бодлоо илэрхийлж байгаа нь тэр. Би дахиад хэлье. УИХ-ын бүтэц ч тэр, намуудын зохих ёсны хурал ч тэр энэ асуудлаар хуралдаагүй. Тиймээс тэдний өмнөөс аливаа зүйлийг хэлэхэд эрт байна. Гэхдээ худлаа үг мянга дахин давтагдахаар үнэн болдог гэж нэг аюул бий.          
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine