Гацууртын ордод нас барсан иргэдийн амийг Засгийн газраас нэхлээ
Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлэл хийж, Гацууртын ордод нас барагсдын амийг Засгийн газраас нэхэж буйгаа мэдэгдлээ.

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ч.Ганбаатар “Засгийн газар “Сентерра гоулд” компанийн бие төлөөлөгч болсон. Гацууртын ордод нинжа биш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна. Тэд нинжа нэрээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах зорилготой бүлэг. Тэднээс болж Гацууртын ордод гурван хүн амиа алдсан. Түнхэл сумын залуу хутгалуулж амиа алдсан. Саяхан хоёр хүн шороонд дарагдаж нас барлаа. Эдгээр иргэдийн амийг Засгийн газар хариуцах ёстой" гэлээ.

Хурал зохион байгуулагчид Ноён уул орчмын 37 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ёстой байсан ч 11 мянга болгон бууруулсан тухай ч хөндлөө. Энэ тухай Ч.Ганбаатар ярихдаа “37 мянган га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар бүх багийн хурлаас шийдвэр гарсан. Гэтэл сумын ИТХ-аас 11 мянга болгосон нь анхаарал татаж байгаа. Гацууртын ордыг тусгай хамгаалалтад авч үлдэх талаар бид тууштай тэмцэх болно” гэсэн юм. Түүний ярьж буйгаар Гацууртын ордод буй нинжа нар алт угаах биш “Сентерра гоулд” компанийн ухсан цооногоос хүдрийн баяжмал олборлож, Мандал суманд бутлуулан тээрэмдүүлдэг гэнэ. Нэг ёсондоо боловсон, техникжсэн нинжа нар байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байна" гэлээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Divil 2015-12-18 04:53:44
    Um l bol zadag turluge dairha boliochee ene setguulchid ch bas uursdiin duraar l hulgai hiij bsan humuusiig bas zasgiin gazar ni hariutslaga huleeh u
    73.189.62.151
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2015-12-10 13:59:28
    tenegtene biz
    202.179.26.228
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-10 07:09:31
    hohi nyhen ochij gazar uh gesen yum, ta nariin balgaar uhej baigaa shuu
    103.229.122.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-10 01:10:23
    Толгой нь Олгой болжээ. Яанаа
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ЫБаят 2015-12-10 01:08:49
    Та нар юу хийсэн юм бэ? Худлаа арьсаа хамгаалах ажил хийгээд байгаа юм уу
    150.129.143.33
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-10 00:53:22
    Дураараа очиж газар ухна, тэгээд зүгээр үхэж далд орохгүй амь нэхнэ гэнэ, тэнэгтдэг байна ш дээ.
    150.129.142.112
    Мэдэгдсэн Хариулах
    • Divil 2015-12-18 04:55:08
      Th unen
      73.189.62.151
      Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-12-09 13:52:38
    Hutsdag teneg gar ve.
    173.73.102.211
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2015-12-09 11:16:47
    солиор
    150.129.140.155
    Мэдэгдсэн Хариулах