Шаардлага хангасан зургаан зочид буудалд 77.1 тэрбум тєгрєгийн зээлийг олгохоор болсон
Гадаад хэргийн яамны Бодлого, тєлєвлєлт зохицуулалтын газрын захирал Г.Амартvвшингээс дараах зvйлийг тодрууллаа.

-Манай улсаас Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайханыг єнгєрсєн сард vvрэгт ажлаас нь чєлєєлсєн. Гэтэл тэр хvн єнєєг хvртэл ажлаа хийж байгаа гэх мэдээлэл ирлээ. Энэ vнэн vv?

-Дэд консул А.Баярсайхан гурван долоо хоногийн ємнє ажлаа хvлээлгэж єгсєн. Тухайн газар ажиллана гэдэг гэр бvлээрээ очиж амьдардаг. Ажлаа хvлээлгэж єгсєн хэдий ч гэр орноо нааш нь нvvлгэх зэрэг хувийн ажлаа амжуулах шаардлагатай байгаа байх. Тvvнээс биш одоог хэр нь ажлаа хийж байгаа зvйл байхгvй. Ямарваа нэг Дипломат тєлєєлєгчийн газар ажиллаж байгаа иргэд зочид буудалд байрладаггvй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэд єєєрсдийн гэсэн орон гэртэй, эсвэл улсын ємчийн байранд тvрээсээр амьдардаг. Энэ ч утгаараа хэн нэгэнд зориулж улсаас ямар нэгэн санхvvжилт, илvv зардал гаргах ойлголт байхгvй.

-Оронд нь хэн нэгнийг томилох шийдвэр гарсан уу?

-Vгvй ээ, одоогоор хэн нэгнийг томилоогvй байна.

-Хуулиараа хэдий хугацааны дотор дараагийн хvнийг vvрэгт ажилд нь томилох ёстой байдаг юм бэ?

-Бvх зvйл Дипломат албаны тухай хуулиар зохицуулагдана. Єєрєєр хэлбэл, тухайн хуульд Дипломат тєлєєлєгчийн газарт ажиллах албан тушаалтны хугацааг нь маш тодорхой зааж єгсєн байдаг. Энэ ч утгаараа тухайн албан тушаалтныг гурван жилийн хугацаатай ажилд томилдог.

-Ингэхэд Эрээний консулын газрын дарга А.Мурат ямар шалтгаанаар албан тушаалаа хvлээлгэж єгсєн юм бэ?

-Эрvvл мэндийн шалт­гаанаар ажлаасаа чєлєєлєгдєх хvсэлтээ ирvvлсэн. Бид хvсэлтийг нь хvлээн авч, vvрэгт ажлаас нь чєлєєлсєн.

-Одоо хаана, юу хийж яваа юм бол?

-Тэр хvнийг одоо хаана, юу хийж явааг нь сайн мэдэхгvй байна.

-А.Муратын оронд Д.Золзаяа гэх хvнийг томилсон ч тушаал нь гараагvй байгаа гэх юм билээ?

-Тушаал нь гарчихсан, ажлаа хvлээж авсан.

-Бидэнд байгаа мэдээллээр тvvнийг ажлаа авсан даруйдаа vндэслэлгvйгээр 20 гаруй хvнийг халсан гэж сонслоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Тухайн газарт ажиллаж байгаа ажилчдыг Дипломат тєлєєлєгчийн газрын тэргvvн нь томилж, чєлєєлдєггvй. Тийм ч vндэслэл байхгvй. Энэ бол хуулиараа Гадаад хэргийн яамны салбар зєвлєл шийддэг. Тvvгээр бvх ажилчдын халах, томилох асуудлыг шийддэг. Тиймээс наад мэдээлэл чинь ташаа байна.

-Ингэхэд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулж томоохон бvтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Єєрєєр хэлбэл, гадны зочдыг байрлуулах зочид буудлын ажилд эхний ээлжинд 70 тэрбум тєгрєгийн санхvvжилтийг олгосон талаар танайхаас мэдээлсэн. Гэтэл зочид буудлуудын холбооноос “Ямар ч санхvvжилт олгоогvй” гэх тайлбарыг єгч байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид энэ талаар єнгєрсєн долоо хоногийн ээлжит уулзалтаараа тодорхой мэдээлэл єгсєн шvv дээ. Тухайн vед эхний ээлжинд 70 тэрбум тєгрєгийн санхvvжилт олгох Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг олгосон гээд ташаа ойлгочих шиг болсон. Гэхдээ бид энэ талаараа Хєгжлийн банкнаас тодруулсан.

-Тэд ямар мэдээлэл єгч байх юм бэ?

-Тэдний ярьж байгаагаар бол одоогийн байдлаар зохих шалгуурыг хангаад байгаа зургаан зочид буудалд 77.1 тэрбум тєгрєгийн зээлийг олгох шийдвэр гарчихсан байгаа юм билээ. Бусад зочид буудлаас ирсэн материал шаардлага хангаагvй гэж сонссон. Харин санхvvжилтийг хэрхэн, яаж олгохыг Хєгжлийн банкнаас тодруулсан нь дээр байх. Бид тєсєвт дарамт бололгvйгээр хувийн хэвшлийнхний оролцоотой тєрєєс санхvvгийн бус хэлбэрээр дэмжиж, єндєр тєвшинд зохион байгуулна гэсэн чиг vvрэгтэй л явж байна. Тєлєвлєгєє ёсоор бол ирэх онд бvтээн байгуулалтын ажлыг дуусгана.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.