Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ОХУ-ыг зорино
ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд энэ сарын 11-12-ны өдрүүдэд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болох ажээ.

Чуваш улсад эмэгтэй чөлөөт бөхийн төрөл өндөр хөгжиж байгаа бүс нутаг юм. Тус улсаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга, Наталья Гольц, дэлхийн аварга Ольга Смирнова, европийн аварга Екатерина Краснова зэрэг нэртэй бөхчүүд төрсөн ажээ.

ОХУ-ын Спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээний шагналын сан нь өмнөх оны адил 120 мянган ам.доллар юм. Энэ тэмцээнд АНУ, Азербайжан, Беларусь, Казахстан, Латви, Монгол, Швед зэрэг гадаадын бөхчүүд өрсөлдөхөөр очоод байна. Тэмцээний эхний өдөр бүх жингийн тэгшитгэлийн, урьдчилсан барилдаан, хоёр дахь өдрийн үдээс өмнө хүрэл медалийн, үдээс хойш алтан медалийн төлөө барилдаан явагдах гэнэ.

Энэ тэмцээнд манай улсаас үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Д.Батням, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчид оролцох юм.
Үүнд:
-Олон улсын хэмжээний мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг, “Хилчин” спорт хороо/,
-олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон /58 кг, “Алдар” спорт хороо/,
-олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор /58 кг, ”Ганьт” клуб/,
-Гавьяат тамирчин Тунгалагийн Мөнхтуяа /60 кг, “Хангарьд” клуб/,
-Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг /63 кг,
-”Хилчин” спорт хороо/, “Хасу-Мегаватт” клубын бөхчүүд болох олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг /48/,
-Цогт-Очирын Намуунцэцэг /53/,
-Алтанцэцэгийн Батцэцэг /55 кг/ нар оролцоно.  
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.