"Алга дарам" газрыг үнэд хүргэсэн Абдул Каримыг олны танил бөхчүүд дарамтлав уу
Хотын тєвийн “А” зэрэглэлийн газрыг єнгєрсєн сарын 30-нд 24 тэрбум тєгрєгєєр худалдаж авсан Абдул Каримын талаар нийгэмд нэлээд шуугиан тарьж, хvн бvр цахим ертєнцєєр єєрсдийн vзэл бодлоо илэрхийлж байсан. Тэгвэл энэ бvх хэл амнаас залхсан Абдул Карим гэр бvлтэй минь холбоотой ташаа мэдээлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байгаа учраас энэхvv хувьчлалаас татгалзаж байна гэдгээ єнгєрсєн баасан гарагт мэдэгдсэн. Тэрбээр ийнхvv албан ёсоор татгалзаж байгаагаа єчигдєр баталгаажуулан Нийслэлийн ємчийн харилцааны газарт гэрээгээ цуцлах єргєдлєє єгсєн байна. Уг нь, хотын дарга Э.Бат-Vvл тvvнд хандаж “Таныг хэн нэгэн этгээд дарамталсан бол хуулийн байгууллагад хандаж болно” гэх утгатай ил захидал илгээсэн ч тусыг эс олоод байна.

Абдул Карим 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авч, єєрийн бизнесийг эхлvvлэн Монгол гэр, хонины ноос, єлєн гэдэс, зэргийг Шинэ-Зеланд, Катар, Англи, Кувейт, Саудын Араб зэрэг оронд экспортод гаргаж Монгол Улсыг сурталчлах vйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж байсан гэдгээ захидалдаа дурьдсан байсан. Хэдийгээр Абдул Карим олны хэл амнаас айж гэрээгээ цуцлах боллоо гэж мэдэгдсэн ч ард нь єєр шалтгаан бий бололтой.

Тодруулбал, тvvнийг хэсэг этгээд дарамталсан гэх мэдээлэл хотын даргын чихэнд хvрсэн учраас ийнхvv Абдул Каримд хаягласан захиа хvргэх болжээ. Бидэнд олдсон мэдээллээр тvvнийг хувьчлалд ялалт байгуулсных нь дараа бизнес эрхэлдэг хэд хэдэн бєх дарамт, шахалт учруулж хэвлэлээр зохион байгуулалтайгаар янз бvрийн хар мэдээлэл цацаж эхэлсэн аж. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар бизнес эрхэлдэг бєхчvvд Абдул Каримыг дарамталсан нь одоогоор тодорхойгvй байгаа бєгєєд албаны хvмvvс энэ талаарх мэдээллийг олж авахаар чармайж буй аж. Хэрвээ Абдул Карим єєрєє энэ талаар мэдээлэл єгєх юм бол хотын удирдлагууд хууль хяналтын байгууллагад хандахад бэлэн байгаа гэнэ. Харин учир мэдэх хvмvvсийн ярьж буйгаар vнэхээр тvvнд дарамт, шахалт vзvvлсэн бол тэрбээр хэн дарамталсан талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад єгєхгvй байх. Єгсєн тохиолдолд магадгvй тvvнд муу юм болохыг vгvйсгэхгvй хэмээж байсан.Тэгэхээр тvvний хувьчлалаас татгалзах болсон цаад шалтгааныг нь ухаад vзэхээр зvгээр ч нэг олны хэл амнаас айсандаа ийнхvv хувьчлалаас татгалзжээ гэж харагдахааргvй байгаа юм. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар Абдул Каримын дуудлага худалдаанд орж ялсан 24 тэрбум тєгрєгийн эх vvсвэрийг нь шалгах сургаар тэрбээр хувьчлалаас татгалзлаа хэмээж байсан юм. Тvvнчлэн “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг тvvнийг хувьчлалаас татгалзаж гэрээгээ цуцлах болсонтой холбогдуулан, Абдул Карим “ахдаа” хандаж мэдэгдэл гаргаж байсан. Тэрбээр “Хувьчилсан хєрєнгийн эзэн нь ил, мєнгєний цаана ямарваа буруу гарын нєхєд байхгvй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх газрын дараачийн эзэнд ч мєн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын ємч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо монголчууд бидэнд алдах эрх байхгvй” хэмээж байсан юм. Ямартай ч тvvний буянаар єнєєдєр газрыг олон нийтэд нээлттэй зарж болдог гэдгийг харуулаад зогсохгvй нийслэлийн “алга дарам” жижиг гэхгvй “А” зэрэглэлийн газар єндєр vнэд хvрдэг гэдгийг харуулж чадлаа. Хамгийн гол нь Абдул Каримын авсан газар хотын “А” зэрэглэлийн газар хийгээд зогсохгvй нийслэлийн зvрх болсон газар учраас тvvнийг дуудлага худалдаагаар их мєнгє хаялцуулж авсны дараа олон дарамт шахалт очсон байхыг vгvйсгэх аргагvй. Тийм учраас тэрбээр олны хэл амнаас айсандаа биш хэн нэгэн этгээд дарамталсны улмаас ийнхvv хувьчлалын гэрээгээ цуцлах болсон гэдэг нь баттай vнэн болж буй юм. Тэгэхээр Абдул Каримын араас даага нэхэж явсан Монголын тэргvvн баячуудын эгнээнд зvй ёсоор багтдаг “Таван богд”-ын босс Ц.Баатарсайхан энэхvv хэвлэх vйлдвэрийг авахаар саяхан авсан Архивын газрын барилгаа зарахаар сонинуудад зар байршуулж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж єгч байсан. Энэ бvхний эцэст хотын тєвийн газрыг 24 тэрбум тєгрєгт хvрдэг гэдгийг ад vзэгдсэн Абдул Карим монголчуудад харуулж дараа, дараагийн дуудлага худалдааны vнэ ханшийг ч тодорхойлоод єглєє.

Юутай ч энэ эрхмийн талаарх мэдээлэл ойрын хугацаанд олны анхаарлыг татаж одоо хувьчлал биш хэн гэдэг бизнесмен бєхчvvд тvvнийг айлган сvрдvvлж заналхийлэх болов гэдэг мессеж нийгэмд тарж эхлэх нь. Хэрвээ vнэхээр олны танил нэр хvнтэй бєхчvvд тvvнийг болон ар гэрийнхэнд нь дарамт шахалт vзvvлсэн бол хууль хяналтын хатуу чанга гараас мултарч чадахгvй нь лавтай.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-12-09 23:35:12
    Õýí íýã íü àâ÷ òºñºâò õýäýí òºãðºã îðóóëëàà òýãýýä áîëîî áèø ¿¿ þì ¿çýýã¿é þìíóóä
    112.72.12.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Bankirmen 2015-12-09 12:22:02
    Delhiid hogjson ornuudyn amjiltyn neg gol eh uusver bol gadnyn bohir mongiig orohod yu ch medeegui yuysaad hiilgui, horongo oruulalt boloj avaad ashigladag.
    73.130.118.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-12-09 11:57:23
    Goy goy. Ingeed baival hen hurungu gargaj yu hudaldaj avah ym be! Gadnihan. Ene baidaliig sain ajiglAad. Sain haraasai !? gadnihan sain sonsoosoi. !?!?
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-12-09 05:19:57
    Юутай ч Монгол хүн авах болсон баяртай л байна улсын зүрх шахуу болсон газарт гоё л зүйл хийх хэрэгтэй дээ
    202.126.89.146
    Мэдэгдсэн Хариулах
    • ккк 2015-12-09 08:20:20
      Абдул Карим ч гэсэн монгол хүн шүү дээ.
      27.123.213.245
      Мэдэгдсэн Хариулах
  • Buruu garin mongo 2015-12-09 04:41:50
    24 terbumiin eh uusweriig shalgan gesen chin unendee aigaad bolitson shidee odoo hudlaa hen neg ni daramtalsan ch geh shig buruu garaar orj bgaa mongo ugaah ges...
    202.131.230.221
    Мэдэгдсэн Хариулах
  • yamaguchi 2015-12-09 01:21:14
    Baatarsaikhanii bayan gej yu bdag um bugd businessn japan shdee, ene nuhur chin zugeer guitsetgeh zahiral
    103.57.93.39
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2015-12-09 01:12:14
    "МАЛ, ХЭЛ, ХИЛ" гурваас өөр юу ч хэрэггүй монголчууд хилээ тас хааж аваад махаа идэж тосоор гулигуулан өмхий хэхрүүлэн, өдөр шөнөгүй архидан
    202.179.24.239
    Мэдэгдсэн Хариулах
    • би чишүү 2015-12-09 08:03:44
      ёстой гоё хэлжээ бас хашаа ч гарахааргүй хаах хэрэгтэй
      202.21.106.165
      Мэдэгдсэн Хариулах
    • sanal neg bna 2015-12-09 03:58:47
      zodoldono, hulgai hiine, guilga guina, hiisen yu ch bgui hernee hudlaa tseejee deldene
      202.131.252.217
      Мэдэгдсэн Хариулах