Орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах боломжтой
Орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хотоос хэд дахин нугалсан, өндөр  үнэтэй байдаг. Тур тусмаа алслагдсан баруун, зүүн хязгаарын аймгуудын иргэд бусад аймгийн иргэдээс илүү өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Харин үүнийгээ худалдаачид шатахууны үнэтэй холбон тайлбарлаж, барааг авч ирэх зардлаа нөхөж байна хэмээдэг юм. Өөрөөр хэлбэл худалдаа эрхлэгчид  барааны үнийн 30 хувийг тээврийн зардалд шингэдэг гэдгийг хэлдэг.

Тэгвэл өчигдрөөс эхлээд зарим аймагт бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах боломж бүрдлээ. Тодруулбал Ховд аймагт шатахууны үнэ 400 төгрөгөөр буурч, нийслэлээс 30 төгрөгийн зөрүүтэй боллоо. Иймээс бараа бүтээгдэхүүний үнэ ядаж 20 хуваарь буурах ёстой хэмээн нутгийн иргэд үзэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.