Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн  Абдул Каримд илгээсэн ил захидал
Ил захидал
 
Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  танаа
 
Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.

          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

            Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ  мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
 
            Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.  Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон. 
 
           Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч  цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ.  Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
 
        Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр  хэлж, заналхийлнэ.  Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй  үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
 
            Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.  Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-09 11:15:44
    Bатүүл гадны лалийн муу хулгаачид долгонож захиа бичихийн оронд монгол орны байгал ан амтан газар эх орноо гэж явсан залууг ам насаа алдчихаад байх энэталаар
    94.254.199.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-09 05:27:17
    bat uulee chi bolioz eeree bashist yargachin sh uu
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-08 09:35:55
    коммунист, фашист гэж хэнийг хэлээд байна чи өөрөө Монголчуудыг хядсан коментерний үлдэгдэл биз дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • concerned 2015-12-08 05:09:29
    Zov shuu de, Mongol ulsyn irgen Mongol emegteitei ni suusan hun duudlagan hudaldaandorood avaa l biz, oorsdoo yum hiij chadahgui baij bolyo. Mayoryg demjij bain...
    212.42.113.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Л.Л 2015-12-08 04:10:08
    арга ядсан арга бололтой. Хөөрхий
    202.21.111.98
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-12-08 03:15:12
    gadnii bayand yagaad tal zasaj dolignood baigaa uym mongol hundee ingehgui shuu dee tsahim suljeend amidragchid geh shig ih uzen yadaj dee argagui shuudee buh b...
    103.23.51.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-12-08 03:06:41
    Азийн цагаан дагина хотын цагаан хун шиг даргыг харлуулна гэдэг ард иргэдийн "ухамсар" дор байгаагийн шинж, нэрээ нууна гэдэг айдастай бана гэсэн үг
    202.21.106.124
    Мэдэгдсэн Хариулах
  • tttt 2015-12-08 03:04:13
    Allah minu
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрэл 2015-12-08 02:29:15
    Чи битгий гаднын хүний бөгс долоогоод бай муу олигархи минь Муу үүлэн толгойт минь ардчилалаас өмнө сээгий малгайнаас өөр юмгүй нөхөр байсан шүү дээ
    202.126.91.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-08 02:16:28
    Зөв хэлжээ. Ингэх л ёстой шүү дээ
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах