Компаниуд дур мэдэн иргэдийн цахилгааныг зөвшөөрөлгүй тасалжээ
 Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний хэвийн ажиллагаа энэ сарын эхний долоо хоногт бусдын буруутай үйлдлийн улмаас таван удаа алдагдаж, 569 аж ахуй нэгж, 7972 айл өрхийн хэрэглээ нийт 385 минутын хугацаатай саатсанаас 8.5 мянган кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдлээ.

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироосон компани, аж ахуйн нэгжүүдийн нэрсийг мэдээлье.

12 дугаар сарын нэгний өдөр: "Марко Поло" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Баянгол дүүргийн 20-р хорооны 54 аж ахуйн нэгж, 54 айл өрх нийт 108 хэрэглэгч 120 минутын турш,

12 дугаар сарын тавны өдөр: "Гэрэлтжин" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 12-р хорооны 123 аж ахуйн нэгж, 1245 айл өрх нийт 1368 хэрэглэгч 95 минутын турш,

12 дугаар сарын тавны өдөр: "Гэрэлтжин" ХХК дахин зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 250 аж ахуйн нэгж, 1079 айл өрх нийт 1329 хэрэглэгч 45 минутын турш,

12 дугаар сарын тавны өдөр: "Монгол даймонд" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах агаарын шугам тасалж, тулгуур унагасны улмаас Баянзүрх дүүргийн 17-р хорооны  79 аж ахуйн нэгж, 2163 айл өрх нийт 2242 хэрэглэгч 75 минутын турш,

12 дугаар сарын зургааны өдөр: "Дорно Өргөө" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны 63 аж ахуйн нэгж, 3431 айл өрх нийт 3494 хэрэглэгчийг 50 минутын турш тус тус цахилгаан эрчим хүчээр тасалдуулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uursduus ni bolj bgaaa ym bish uu 2015-12-08 11:01:10
    yagaad zuvshuurul avahgui bna gedegt no ni bgaan bish uu. tsahilgaan tugeehiinhen gej ymar novshnuud es surtahuungui monopoliud bdgiig medeh 1 ni medne dee
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-08 09:42:53
    Цахилгаан түгээхийнхэн ажил хиймээр байна чагнаад өгөөч гэхээр монопол байдлаа ашиглаж маш өндөр төлбөр нэхдэг, мөн хүнд сурталтай учраас компаниуд аза үздэг...
    103.26.193.63
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2015-12-08 06:26:24
    huuliin hureend arga hemjee avdag l baih ter ni harin neeh baga baigaad bdgiin bn le zasaj yanzlah ged boon l asuudal bolj bgaadaa
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-12-08 03:15:35
    tegeed arga hemjee avdaggui ee tolgoig ni ileed ungurdug yumuu
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах