Э.Хүрэлбаатар: Улс төрчид мэргэжлийн салбар луу ордоггүй байх хэрэгтэй
“Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” семинар өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Монголын архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Э.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Монголын архитекторуудын хөгжлийн талаар асуултаа эхлүүлье. Манай архитекторуудын хөгжил ОУ-д хэрхэн үнэлэгдэж байна вэ?
-Монголын архитекторуудын хөгжил бол Монголын архитекторуудын эвлэлтэй салшгүй холбоотой. Ирэх 2016 онд Монголын архитекторуудын 60 жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Монголын архитекторуудын эвлэл бол ОУ-ын архитекторуудын эвлэл болон Азийн 20 орон нэгдсэн ARCASIA гээд бүсийн зөвлөлд багтдаг. Эдгээр том байгууллагуудын гишүүний хувьд олон улсын стандарт норм ä¿ðìèéã мөрдөх, тэдний бодлого чиглэлд Монголынхоо эрх зүйн íºõöºëèéã уялдуулах үүргийг хүлээж байна. Олон Улсаас баталсан норм дүрмийг манай архитекторуудын мөрдөн ажилладаг.

-Тухайлбал ямар дүрэм журам байдаг юм бол?

-ЮНЕСКО болон ОУ-ын архитекторуудын эвлэлээс хамтран баталсан дүрэм бий. Энэ шинэ дүрмээр бакалаврын сургалтыг 5 жилийн хөтөлбөртэй болгож байгаа. Дэлхий нийтийн жишиг ийм. Мөн бакалаврын сургалтыг дүүргээд хоёроос дээш жил үйлдвэрлэл дээр ажилласны дараа архитектор гэсэн цолыг олгодог болсон. Хуучин таван жилийн сургалттай байсан ч 1990-ээд оноос эхлээд боловсролын системийн дагуу дөрвөн жилийн сургалтаар явж ирсэн. Үүнээс үүдээд сургалтын  чанарт өөрчлөлт гарсан. Харин архитекторуудын эвлэл холбогдох яамдуудтай уулзаад энэ жилээс эхлээд архитекторын сургалт таван жилийн хөтөлбөрт оруулах гэж байгаа нь том амжилт. Мөн манай архитекторууд олон улсын архитекторуудтай хамтран томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахад энэ зэрэгцдэг. Гадныхан манай архитекторууд бүтээлд ур чадварын хувьд  тодорхой үнэлгээ өгсөн. Тухайлбал, 2012 онд Монголын архитекторуудын эвлэл гишүүдийн ур чадвар Азидаа гуравт орсон.

-Тэгвэл өнгөрсөн оны шилдэг архитекторын бүтээлийг нэрлэ гэвэл...

-Архитектор хүний бүтээл нэлээд урт хугацааных байдаг. ТББ-ууд, ААН-үүд оны шилдэг барилга  байгууламж зураг төсөл гээд л шалгаруулдаг. Энэ бол зөвхөн тэдний харж байгаа өнцөг. Харин бид энэ асуудал дээр өөрсдийн гэсэн бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ дагуу Засгийн газрын хэмжээнд Барилга хот байгуулалтын яамнаас шилдгүүдийг тодруулдаг байх ажлыг хөөцөлдөж байна даа. Энэ нь зөвхөн ард түмний саналыг харгалзан гаргана гэсэн үг. Гэхдээ шилдэг шалгаруулж шагнал гардахаас илүүтэй зүйл бол гадны туршлагыг судлах нь улс орны хөгжилд хийгээд монголын архитекторуудад хэрэгтэй. Энэ ч үүднээс манайхан ихэнхдээ гадныхантай хамтарч ажилладаг болсон. Энэ хэрээр тэднээс туршлага судалж, архитекторуудын чадвар сайжирна гэсэн үг. Тухайлбал, өнөөдөр Сингапурын архитекторууд ирээд байна.

-Сингапур бол гайхалтай бүтээн байгуулалтыг хийж чадсан улсын нэг. Тэдний амжилтад хүрсэн нууц юу байдаг юм бол?

-Хот төлөвлөлтийн хөгжлийн асуудал эрчимтэй яригдаж байгаа энэ үед гадны туршлагуудаас авахад хугацаа хожих боломжтой гэсэн үг шүү. Сингапурын туршлага бол дэлхийн олон орны жишиг. Тэдний оромжны хотноос орчин үеийн метрополис хот болсон түүх бол иргэдийн оролцоотойгоор сайн засаглалыг хөгжүүлсэнд л байгаа юм.

-Манай улсын хувьд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?

-Засгийн газраас бүх аймгуудыг хотын статустай болгож хөгжүүлэх том зорилт тавьсан. Мөн аймгийн төвүүдээс гадна сумдуудыг хөгжүүлэх төсөл, төлөвлөгөөнүүдийг ч хийгээд явж байгаа. Энэ үүднээс “Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар чухал ач холбогдолтой. Манай архитекторуудын туршлага дээр Сингапурын туршлага  нэмэгдэхээр ОУ-ын стандартад хүрсэн томоохон бүтээл гарах боломжтой болж байгаа.  Өнгөрсөн хугацаанд Монголын архитекторууд, хот төлөвлөгч Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар анх удаа хийлгэсэн. Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл үүссэн өнөөгийн нөхцөлд хэрхэн зохицуулалт хийх вэ гэдэг дээр манай архитекторууд ажиллаж энэ ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Дэлхийн бүх л хотууд томоохон хотуудынхаа ерөнхий төлөвлөгөөг хуульчлан баталсан байдаг. Тэрний дагуу хэрэгжүүлэх  төлөвлөгөөгөө бас хууль болгон баталдаг. Энэ жишгээр Барилга хот байгуулалтын яамнаас ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна. Энэ хэрэгжиж эхлэх юм бол Улаанбаатарт хэн дуртай нь дуртай газраа барилга байшин барихгүй. Яг ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хот төлөвлөлтөө хийнэ.

-Тэгвэл ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотыг төлөвлөхөд анхаарах зүйлүүд нь юу байгаа вэ?

-Улс орны хөгжил барилгын салбараар хэмжигддэг.  Манайх уул уурхайг шүтэж нэг хэсэг гүйлээ. Мэдээж хөгжлийн том гарцын нэг. Гэхдээ баялаг бүтээж байгаа, дэлхийд Монголд Улсын нүүр царайг харуулах салбар бол барилгын салбар.  Гэхдээ Улаанбаатар хот хөгжиж байгаа. 1990 оны Улаанбаатар, 2014 оны Улаанбаатарыг харьцуулахад өдөр шөнө шиг ялгаа гарсан байгаа. Гэхдээ бидэнд алдаж оносон зүйлүүд байгаа.  Тэгэхээр энэ алдаагаа засахын тулд нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Хоёрдугаарт, улс төрчид мэргэжлийн салбар луу ордоггүй байх. Гуравдугаарт, хот төлөвлөгчид иргэдийн оролцоог чухалчилдаг байх хэрэгтэй. Гадны улсуудын амжилттай туршлага ч ийм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.