Мартагдаж, хаягдсан “Ногоон нуур”-ыг ийм сайхан хүрээлэн болгожээ
“Дэнжийн-1000”-ын “Ногоон нуур”-ыг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ одоогоос хоёр жилийн өмнө тэнд хог шороо дүүрч, хүүхэд тоглох нь битгий хэл тийшээ зүглэх хүн ч олдохгүй шахам байсан. Тэгвэл энэ газар өнөөдөр нийслэлчүүдин очих дуртай газруудын нэг яах аргагүй болжээ. Очих гэж нэлээд зүдэрсэн ч таарсан нэгнээсээ “Ногоон нуур” хаана байдгийг асуувал өлхөн заагаад өгчихнө лээ.
Чингэлтэй дүүргийн “Нарантуул-2” захаас зүүн хойшо яваад байрлах эргэн тойрондоо хад асга хясаагаар хүрээлэгдсэн дундаа тогтоол устай энэ газар бол “Ногоон нуур”. Тэнд сэрүүвтэр өдөр очсон ч засаад тавьсан саравчинд нь болзох хосууд, “Ногоон нуур”-ын тогтоолд завиар хөвөх хүүхдүүд байж л байв.


С.Өлзийтогтох “Ногоон нуур”ыг тохижуулахад 50-аад сая төгрөг зарцуулжээ
Уг нь энэ нуур хэдэн арван жилийн өмнө байгалийн сайхан бүрдсэн үзэсгэлэнт газар байсан гэдэг. Ногоон нуураас тунгалаг горхи урсан Хүүхдийн урлан бүтээх төв, Төрийн ордон байгаа газраар дайран дунд голд нийлдэг байжээ. Нуураас урагш ихээхэн намагтай. Түүнд нь мэлхий гэж их. Зуңд нь усны шувууд ирчихсэн ганганалдаж байсан гэдэг. Хөвөөгөөр нь улаан шарыг алаглуулсан лам хуврагууд хойш урагш алхалсан нов ногоон орчин байсан аж.
Гэвч ороо бусгаа нийгмийн үед эл газрын ус татарч, гэр хороолол сүндэрлэж, тойроод шигүү айл болсоноос хог шороонд дарагдаж хэний ч тоохооргүй газар болон хувирсан байж.
Эл газрыг өөд татаж, тэндхийн хүүхэд багачууд, хөгшин настайчуудын амрах боломжтой тийм л сайхан газар байгуулах санаа нэгэн шавилхан залуугийн санаанд бууна чинээ хэн санах билээ. Бүр тэрхүү хүсэл мөрөөдлөө биелүүлээд өнөөдөр олон аав, ээжийн хүүхдүүд, азай буурлуудаа баярлуулсан “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн байгуулагдчихаад байна. Энэ бол Монгол Улсын жирийн нэгэн иргэн С.Өлзийтогтохын санаа байв. Тэрбээр энэхүү хүрээлэнгээ байгуулахдаа өөрийн хэдэн жилийн хөдөлмөр, хөлсөө зарцуулжээ. Мөнгө нь хүрэхгүй болхоор банкнаас зээл хүртэл авч, өнөөгийн энэ төрхийг бий болгосон байна. Хас банкнаас найман сая төгрөгийн зээл авчээ. Одоогийн байдлаар 50-аад сая төгрөг нуурандаа зарцуулаад байгаа юм байна.
Түүнийг ийм сайхан ажил эхлүүлж байгаад орчин тойрных нь хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлж, үргэлж тусалж дэмжиж байсан хэмээн надтай ярилцах үеэрээ хэлж байсан.


Тэрбээр “анх энэ газрыг ийм их ус гараад ирнэ чинээ бодоогүй байсан. Ямар ч байсан хур хогийг нь цэвэрлэж, хогноос нь салгаад ногоон байгууламж байгуулья, хүүхэд, хөгшид, залуус маань энэ хавьдаа чөлөөт цагаа өнгөрөөх газартай болог гэж бодсон. Ингээд газрын албанд төслөө бичиж өгөөд, энэ газрыг нилээд хөөцөлдөж байж авсан. Дараа нь 2012 оноос хогноос нь салгах ажлыг эхлүүлсэн. Тухай үед иргэдийг 8000 төгрөгөөр хогийг нь цэвэрлүүлж байсан. Гэхдээ айхтар муухай хогнууд их байсан. Түүнийг нь хичнээн мөнгө өгсөн ч хүмүүс цэвэрлэдэггүй юм билээ. Өөрөө цэвэрлэсэн. Машины сэг хүртэл гарч ирсэн шүү дээ. Хоёр том ачааны машин хог гарсан” хэмээн ярьж байлаа.

Байсхийгээд замаг гараад ирдэг ч дор нь цэвэрлээд авчихдаг

Түүнийг эндхийн газрыг цэвэрлэхэд ус байгаагүй гэнэ. Жаахан сайртай л байж. Цэвэрлэсний зун нь нуурын ундарга нь сэргэж, ус гарч ирсэн байна. Тэрбээр уг нуурыг ийм амархан сэргэнэ чинээ санаагүй гэнэ. Хогноос нь салгачихад л нуур өөрөө төлжөөд, сэргээд эхэлсэн гэнэ. Тэгэхээр нь өвөл нь коток ажиллуулж, дараа зунаас нь тохижилтод нь анхаарч илүү сайхан болгожээ.
Үүнээс гадна нуураа цэвэр байлгах үүднээс тусгай зориулалтын усаар бодисоор жилд 2-3 удаа шүргиж ариутгадаг гэнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс зөвлөж, ямар багаж хэрэгсэл хэрэглдэхийг нь зааж өгсөн гэнэ.  
Мөн халуун бүгчим өдөр замаг их гардаг учир тэр бүрт нь цэвэрлэдэг аж. Нэг удаа танихгүй залуус ороод ирчихсэн усан дээр хөвөг замгийг нь цэвэрлээд зогсож байжээ. Тэгэхээр нь гайхаад юун залуус вэ хэмээн асуухад нь “ Бид эндхийн унаган хүүхдүүд. Энд тоглож өссөн юм. Иймээс нуураа цэвэрлэж байна” хэмээн хариулсан гэж тэрбэээр ярив.  Үүнд ихэд урамшиж, баярласан гэдгээ дурсав.
Мөн нийслэлээс нь 50 гаруй хайлаас, цэцгийн үр өгсөн. Үүнд нь маш их баярлаж явдгаа илэхийлье гэлээ.
 
 
Завь бүр нь аврах хантаазтай, хантааз бүр нь шүгэлтэй юм

Ингээд энэ жилийн Олон улсын хүүхдийн баярын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 31-ээс нээгдсэн энэ аж.
Одоо энд хүүхдийн хөл тасрахаа байжээ. С.Өлзийтогтох үйлчлүүлэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хүмүүсийн өөрсдийнх нь тусламжаар долоон завьтай болов. Үүний 4 нь хүүхдийнх, 3 нь том хүнийх. Завьнууд нь 60-100 хүртэлх кг жин даах чадвартай. Мөн энэ тооны, мөн хантааз бүр шүгэлтэй.  Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулагджээ.

Завийг нэг цаг унахад 2000 төгрөг

Гэхдээ үнийн хувьд маш боломжийн нэг завийг цаг хэрэглэхэд 2000 төгрөг, 15 минут нь 500 төгрөг ажээ. Үнийн хувьд ч хямд болхоор ирсэн хүн бүхэн ам сайтай байна.

Хамгийн ойрын төлөвлөгөө нь Хүрхрээтэй болох
 /Хүрхрээ байгуулахаар төлөвлөж буй хад хясаа/
 
Түүнд эндээ хийхээр төлөвлөсөн ажил маш их бөгөөд эхний ээлжинд мод тарих боломжтой бүхий л газраас ногоон болгох. Мөн хөрөнгө санхүү нь шийдэгдчихвэл шинээр хүрхрээ  байгуулах төлөвлөгөөтэй өагаад хаанаас хэрхэн хүрхрээгээ урсгахаа ч төлөвлөчихсөн байв.
С.Өлзийтогтох бага байхаасаа л том болоод хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажил хийнэ гэж бодож явдаг байсан гэх. Тиймдээ ч сэтгэл шулуудан Солонгост ажиллаж байх үедээ хурааж хуримтлуулсан бүхэн дээрээ унаж байсан машинаа хүртэл зарж нэмэрлэжээ. Байгаль дэлхийгээ баярлуулж, хүн зоны сэтгэлийг тэнийлгэж яваа энэ залууд баярлалаа гэж хэлье. Хэний ч тоохгүй гэр хорооллын дунд өргөн том хаднуудын дунд “ногоон нуур”-ыг ийм сайхан цэцэрлэгт хүрээлэн болгоод хүн бүрийг баярлуулж яваад талархлааа илэрхийлье. Түүнд ажлын өндөр амжилт хүсье.

 
 Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нандин 2019-04-18 14:37:12
    Үнхээр аймар газрыг сайхан болгожээ мундаг юм аа амжилт хүсэё
  • tamir 2014-09-29 07:45:03
    энд залуу үнэхээр мундаг, харин бичсэн сэтгүүлч баянбүрдийн тойргийн зүүн хойно байсан Ногоон нуурын түүхийг энэ нуурынх болгоод биччихсэн байна сайн судламаар юм. энэ чинь хүнд мэдээлэл болж очиж байгаа шдээ
  • Naranbat 2014-06-20 01:11:45
    mundag, amjilt husye
  • tsar 2014-06-19 22:32:17
    nice[img]http://2.s03.flagcounter.com/count/FMv/bg=FFFFFF/txt=FFFFFF/border=FFFFFF/columns=1/maxflags=1/viewers=0/labels=1/pageviews=0/.jpg[/img]
  • tsar 2014-06-19 22:32:01
    nice
  • Nergui 2014-06-19 16:44:24
    Bayrlalaa gej helii Hiij bgaa ajild chini amjilt husie!Ulam saihan bolgohod tuslaj demjih hun ih garch irnee Mongolchuud gedeg chini bie biedee dem ogdog bolson tsag irsen shuu Sain hun ih bolson
  • eh oron 2014-06-19 15:31:16
    hun bur eh orondoo chadahaara ene zaluu shig hair halmjaa zoriulaarai mongolchuudaa.... baigal eh bayrlan shu. yadjl bitgii bohirduulaarai
  • Tsolmon 2014-06-19 07:45:15
    Uneheer saihan baharhmaar Mongol zaluu...
  • baya 2014-06-19 07:25:48
    cain bna
  • Chimgee 2014-06-19 06:07:31
    Bayar hurgie, Turoos bayajsan terbumtanguud idej uuhaa uridal bolgolgui ene saihan jisheeg yadaj 1, 1 gazar heregjuuleesei. Tegvel heden ueree jargana da.
  • Chimgee 2014-06-19 06:05:38
    Bayar hurgie,
  • saruul 2014-06-19 05:27:47
    маш зөв зүйлийг хийжээ. Ийм залуучууда дэмжих хэрэгтэй. Аюулгүй байдалд нь маш сайн анхаараарай гэж захия
  • eegii 2014-06-19 03:53:03
    ymar goy zuil hiigee ve bayar hurgeed amjilt husiy