Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нь ахмад настан төдийгүй залуу гэр бүлүүдэд чухал хэрэгцээг бий болгож буй. Адаглаад л гэр бүлийн тогтвортой байдалд эл хууль бага ч гэсэн хөшүүрэг болох нь мэдээж.
Анх 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилсан ч хуулийн бүрдүүлэлтээс эхлүүлээд хэд хэдэн шалтгаанаар хойшилсоор 2014 оны нэгдүгээр сард өргөн баригдсан. Ч бараг л 2 жилийн дараа ийнхүү батлагдаад байгаа билээ.
Уг хууль батлагдсан ч бие биедээ өвлүүлэх хамтын тэтгэврийн хувь хэмжээ хэд байх вэ гэдэг тун бүрхэг буй. Юутай ч хууль санаачлагчид хамгийн доод хэмжээг 20 хувиас багагүй байна хэмээн хуульдаа тусгажээ. Харин 2017 оноос хэрэгжих хамтын тэтгэвэр хэд байх вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар журмаар шийдэх ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн бодит боломж, суурьд тулгуурлаж шийдвэр гаргах гэнэ.
Иймээс эдийн засаг сайн нөхцөлд, хамтын тэтгэврийг 40, 50 бүр 100 хувь хүртэл тогтоох боломжтой ажээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn