Мөнгө хүүлэгчдийн захиалгаар орж ирж байгаа хуулийг бид дэмжээгүй
УИХ дахь бие даагч зөвлөлөөс мэдээлэл хийж, энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Нягтлан бодох аудитын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах журмын тухай хуулиудыг бид дэмжиж байгаа. Энэ хуулиудыг тайлан балансын хугацаанаас өмнө яаралтай гаргах шаардлага байна. Онцгой албан татварын тухай хууль архи, спирт, дарсны хэрэглээг дэмжсэн хууль болох гээд байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн талаар “Банк мөнгө хүүлэгчдийн захиалгаар орж ирж байгаа хуулийг бид дэмжээгүй. ҮХЦ-ээс бидний талд шийдвэрийг гаргасан. Энэ хуулийн цаад мөн чанар үзэл баримтлал маш энгийн. Манай улсад хувьчлал гэдэг луйвар, лицензийн наймаа үндсэндээ яваад дуусч байна. Одоо бол тэдний авч чадах ганц зүйл бол газар, үл хөдлөх хөрөнгө юм. Үл маргах журмаар иргэн хүн банкинд, мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгө, газраа өгнө гэдэг гэрээнд гарын үсэг зурахыг баталгаажуулсан хууль юм. Ихэнх  банкууд гадаад эзэнтэй гадаадын хөрөнгө оруулалттай байгаа. Тэгэхээр газраа хураалгана гэдэг бол газар бол тусгаар тогтнолын баталгаа гэж Үндсэн хуульд заасан заалтаас Монголын парламент татгалзаж байна гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-21 14:24:20
    Gadni ezend hvv tulj suuhch gejdee undur hvv tulj bgaa ard irged yaj bolomjiin amidrah um be heleed uguuchee bankuudiig hvvgee buulgahiig shaardii arf olon min
  • batuush 2015-12-08 06:27:06
    bank zeeliin ediin zasagch nar bol mongo huulegchtei niilsen mangasuud ard tumniig yaduuruulj doroituulj amia horlohod hurgej bna zeeldegch nar bugd niileed neg...
  • зочин 2015-12-08 00:49:27
    АН газрыг лиценз нэрээр зарж дуусаад ард түмний газрыг луйвардаж авах гэж оруулж ирсэн хууль,, МАРГАХ ЭРХГҮЙ ГАЗРАА ХУРААЛГАНА,,,гэж байгаа,
  • ih mongol 2015-12-08 00:27:15
    Газар бол Монголчууд бидний байх байхгүйн баталгаа
  • kkk 2015-12-07 19:40:36
    Ene heden tenegyyd tegeed yag yu hyseed baigaa yum bol