Салж буй гэр бүлийн 70 хувь нь  2-3 хүүхэдтэй байдаг
Гэр бүл салалтын улмаас хүүхэд хохирч, эцэг эх нь үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах, хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага ачаалал нэмэгдэж, хүүхдийн сурлага хүмүүжил муудах, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх, гэр бүлийн үүрэг хариуцлага суларч байгаа зэрэг нь судалгаагаар нотлогдсон байна. Мөн гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70 хувь нь 0-15 насны дунджаар 2-3 хүүхэдтэй байдгыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж дэлхийн олон орон үзэж, эрх зүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлж эхэлжээ.
 Энэ үйл ажиллагаа нь хурдан шуурхай, зардал бага, нууцлалын өндөр түвшинд явагддаг, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг гээд маш олон давуу талтай юм байна. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа эв эеийн аргаар шийдвэрлэх гарцыг өөрсдөө олж, шүүхээр баталгаажуулснаар иргэний хэргийн ачаалал төдий чинээ буурдаг байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.