Гадаадын хөрөнгө оруулалт 34 сая ам.долларт хүрэв
Монголбанкны албан мэдээгээр Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар -34 сая ам.долларт хүрлээ. Тодруулбал, нэг ч ам.долларын гадаад хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 198 сая ам.доллараар буурчээ. Үүнд дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт 36 хувь буюу 23 сая ам.доллар, компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой зээлийн санхүүжилтийн эх үүсвэр 175 сая ам.доллараар буурсан нь тус тус нөлөөлжээ. Мөн тайлант хугацаанд аж ахуйн нэгжүүдийн толгой компаниас авсан зээлийн эргэн төлөлт их хэмжээгээр хийгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хасах дүнтэй гарахад нөлөөлсөн байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ebi 2015-12-05 18:40:51
    Ene heni gaviya ve
    59.153.113.175
    Мэдэгдсэн Хариулах
  • аль вэ 2015-12-05 14:21:24
    Энэ бахарал уу, эсвэл харамсал уу ? Сайханбалагт бахархал Саруултүмэнд харамсал
    122.201.24.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-12-05 12:58:21
    Гадаадын ихөрөнгө оруулалтаар яах ч юм билээ.Оюутолгойгоо булаалгасан шиг бас хашраагүй юу .Малаа дагаад амьддрахад болох л бх.Одоо энэ АН зайлаасай
    202.9.40.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-12-05 08:57:06
    Manaih shig teneg bas ataarhuu orond hen munguu avchirch hurunguu oruulah bilee dee
    150.129.141.118
    Мэдэгдсэн Хариулах