Сайжруулсан зуухыг танилцуулж байна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан “Сайжруулсан зуух-2014” туршлага судлах уулзалтыг зохион байгуулж байна.

Гар аргаар утаагүй зуух үйлдвэрлэдэг иргэн, аж ахуй нэгжийг дэмжих, гадны зуух үйлдвэрлэгчдээс туршлага судлах зорилгоор зохион байгуулж буй уг уулзалтад БНХАУ-ын цэвэр зуух үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож байна. Мөн БНХАУ болон Турк улсаас цэвэр зуух импортлогчдын төлөөлөл, Дотоодод зуух үйлдвэрлэгчдийн холбооныхон оролцож байгаа аж.

2011 оноос хойш нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 184 мянган орчи айл өрх байдаг ба  153 орчимд нь утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдсан байна. Харин үлдсэн хэсгийг нь 2014-2015 онд утаагүй зуухаар бүрэн хангахаар төлөвлөж буй гэнэ. Мөн сайжруулсан зуухыг эх орондоо үйлдвэрлэдэг болох, ингэснээр зах дээлд өрсөлдөөн бий болж, зуухны үнэ хямдрах боломжтой гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Б.Энхжаргал ярьж байна.

Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдсан зуухнуудаас хамгийн сонирхол татсан нь Монгол хүн зохион бүтээж, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Ханбаян” компанийн “Номин” зуух байв. Тус зуух нь 50-60 м.кв-ыг 8-10 цагийн турш халаах боломжтой байна. Нэг удаа галлахад дөрвөн кг нүүрс, 250 гр мод шаарддаг байна. Одоогийн загварын туршилт амжилттай болвол үйлдвэрийг нь оруулж ирэн Монголд үйлдвэрлэх аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.