Д.Сумъяа хэсгийн аварга болов
Токиогийн "Их дуулга" тэмцээн эхний өдрөө үргэлжилж байна. Манай жүдочдоос Д.Сумъяа хэсгийн аваргын төлөө барилдаж ялсан бол Г.Амартүвшин, Д.Төмөрхүлэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар болоод байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй ОУХМ Д.Сумъяа А хэсгийн аваргын төлөө Германы бөхтэй хүч үзэж, өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж байгаа гавьяат тамирчин Г.Амартүвшин өрсөлдөгчөө ялж, В хэсгийн аваргын төлөө Японы бөхтэй барилдахаар болсон бол 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Казахстаны жүдочийг илүүрхэн ялж С хэсгийн аваргын төлөө Японы Масаши Эбинуматай хүчээ сорино.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-12-04 06:49:49
    жишиг хотсоод байх хэрэггүй, шууд л нийслэл хот болго, Монгол орны нутгийн төвд байршилтай, Засаг төрийн төв байгууллагуудыг эхлээд шилжүүл, аандаа болоод л явч...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах