Шилэн дансны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр  хуралдаанаар  Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч. Хүрэлбаатар, Д. Дэмбэрэл нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг, С. Баярцогт, Д. Хаянхярваа нар төслийг хэлэлцэхийг дэмжиж саналаа хэллээ. Хэлэлцүүлэг хийхдээ гарсан шийдвэрийн агуулга , үнийн дүн, зорилго өөрчлөгдвөл дахин мэдээлж байхыг тусгахыг санал болголоо.

Дараа нь Засгийн газрын 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч. Улаан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр бонд гаргаж санхүүгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд татварын дарамт үүсгэж, бонд гаргагчийн ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг муутгаж байх тул арилжааны банкнаас гаргах бондын хүүг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ирүүлжээ.

Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангана гэлээ.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.