Нисдэг Голландчууд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд явагдаж дууслаа. Өнөөдөр А, В хэсгийн гурван тоглолт болно. Манай цагаар 00:00 цагаас энэ удаагийн ДАШТ-нийг гайхалтайгаар эхлүүлсэн Нидерландын шигшээ багийхан Австралийн шигшээ багийн эсрэг хийнэ. Дараагийн тоглолт 03:00 цагаас дэлхийн аваргын цомыг хамгаалагч Испанийн шигшээ баг Чилитэй тоглох бол Камерун, Хорватын багуудын тоглолт 06:00 цагаас эхэлнэ. Испаничуудын хувьд ДАШТ-нийг тун тааруухан эхлүүлсэн бөгөөд Нидерландын шигшээ багт 5:1-ээр бут ниргүүлээд байсан билээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.