Хэрэг мєрдєж байсан ТЕГ-ын vйл ажиллагааг зогсоов
Манай сонин ємнєх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хvргэж байсан. Харин энэ удаа 2012 оны дєрєвдvгээр сарын 20-ны єдєр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хvргэж байна. Энэхvv нийтлэлийг сэтгvvлч Р.Даваажав єєрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг.

6. Vхсэн хvн vг хэлдэггvй буюу шvvх эмнэлгийнхэн юу гэж vзэв

/Бид ємнєх дугаартаа Шvvх эмнэлгийн дvгнэлтийг бvрэн эхээр нь хvргэсэн билээ/

Тэгвэл Шvvх эмнэлгийнхэн “Vхсэн хvн vг хэлдэггvй” гэдэг цэвэр мэргэжлийн vvднээс энэ хэрэг явдалд ханджээ. Хэргийн газрын vзлэгт тэр орой жижvvрт байсан шинжээч эмч М.Энхбаяр очжээ.

Хэргийн газрын vзлэг дууссаны дараа шєнийн 04 цаг дєхєж байхад талийгаачийн цогцосыг цагдаагийнхантай хамт Шvvх эмнэлэг дээр авч ирж. Тэр vед гэргийг нь мєн хамт авч ирсэн нь тvvнд vзлэг хийх зорилготой байв. Ингээд шєнийн 04 цагийн vед задлан шинжилгээ эхэлж шинжээч эмч Г.Дагиймаа, шинжээч эмч М.Энхбаяр, туслах ажилтан Л.Энхболд нар цагдаагийн мєрдєгч хошууч Цогтбаяр болон бусад ажилтан шинжилгээнд оролцжээ. Шинжилгээ 06 цагийн vед дууссан байна. Харин маргааш єглєє нь 10 цаг єнгєрєєгєєд дахин шинжилгээнд орсон нь мэргэжлийн комиссын гишvvдэд vзvvлэх зорилготой байв. Ийнхvv Шvvх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 684 /450/ тоот акт гаргасан байна. Уг актад дурдсан зарим зvйлийг толилуулъя.

Шvvх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 684 /450/

...Задлан шинжилгээний онош: Vнхэлцэг хальс, зvрх, уушги, элэг, сэмж, бєєрны єєхєн эдийг гэмтээсэн цээж ба хэвлийн хєндийн нэвтэрсэн хатгагдаж зvсэгдсэн шарх, хурц цус алдалтаас vvссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зvрх судасны хурц дутагдал, нvvр, эрvvний доорх зулгаралт, цус хуралт, баруун гарын 3, 4 дvгээр хурууны нэгдvгээр vе, зvvн бугалга, зvvн хацар дахь зvсэгдэж хатгагдсан шарх.

...Дvгнэлт

1.Хохирогч С.Зоригийн биед нийт 18 шарх, зvvн хацар, доод эрvvний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралттай, хамрын нуруу, баруун нvдний доод зовхи, зvvн нvдний дотор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтэл vvсчээ.
2.Хохирогч С.Зоригийн биед vvссэн гэмтлvvдийн хоёр нvдний зєєлєн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо бусад vзvvртэй зvйлийн vйлчлэлээр vvсгэгдсэн байна.
3.Хохирогч С.Зоригийн биед vvссэн шархны хvчийг тодорхойлох боломжгvй байна.
4.Дээрх гэмтэл шарх нь хурц ир vзvvртэй багажийн vйлчлэлээр тодруулбал, хутгаар зvсэгдсэн байх боломжтой.
5.Задлан шинжилгээнээс vзэхэд хохирогчид vvссэн шархны байдал нь хоёр тєрлийн хурц ир vзvvртэй багажаар /хутгаар/ vvсгэгдсэн байх боломжтой.
6.Хохирогчийн бие эрхтэнд vvссэн гэмтэл шархны байдлаас харахад мэсний vйлчлэл зvvнээс баруун тийш, урдаас хойш чиглэлээр vйлчилсэн байж болохоор байна. Шархны байдлаас харахад эхлээд цээжний зvvн талын шархнууд дараа нь цээжний ємнє тал, хэвлийн урд талын шарх vvссэн байж болохоор байна.
7.Хохирогч нь зvрхний зvvн ховдлын урд ханаа нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдалт, зvрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Хохирогчид эмнэлгийн тусламж vзvvлж аврах боломжгvй байсан байна.
8.Задлан шинжилгээгээр хохирогч нь ямар нэг архаг хууч євчингvй байсан ба согтууруулах ундааны зvйл илэрсэнгvй.
...10.Хохирогчийг vхэлд хvргэснээс бусад цээжний болон хэвлийн хєндийн нэвтэрсэн шархнууд нь учрах vедээ амь биед аюултай гэмтлийн хvнд зэрэг болно. Зvvн бугалга, баруун гарын III, IY хурууны зvсэгдсэн шарх, цээжний зvvн болон баруун талын цээжний хєндийд нэвтрээгvй шарх, зvvн хацар, доод эрvvний доор, хамрын нурууны баруун талын зулгаралт, хамрын нуруу, баруун нvдний зовхины цус хуралт зэрэг нь хєнгєн гэмтэл болно.
11.Хохирогчийн хамрын нуруу, баруун нvдний зовхин дахь цус хуралт, доод эрvvний доодох зулгаралт нь хатуу, мохоо зvйлийн vйлчлэлээр vvсгэгдсэн байх боломжтой.
12.Хохирогч С.Зоригийн биед vvссэн гэмтэл нь амьддаа vvссэн байна.
13. Хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ.
14.Хохирогчийн хацар, доод эрvvн доорх зулгаралт, хамрын нуруу, баруун нvдний зовхины цус хуралт, баруун гарын III, IY хурууны I vеийн зvсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдсэнээс vvссэн байх боломжтой... гэсэн мєрдєгчийн 15 асуултад хариулсан 15 хариулт бvхий дvгнэлт гарчээ.
Уг дvгнэлтэд эл задлан шинжилгээнд зориулан томилсон мэргэжлийн комиссын дарга ЭМНХЯ-ны Тєрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын гавьяат эмч, дэд доктор Л.Жамбалжав, гишvvд Эмгэг судлал, Шvvх эмнэлгийн захирал, тэргvvлэх зэргийн эмч Ч.Батсайхан, АУИС-ийн Мэс заслын тэнхимийн багш Монгол Улсын тєрийн шагналт, дэд доктор, дэд профессор Н.Даваацэрэн, АУИС-ийн Тєвийн эмнэлгийн дарга дэд доктор, дэд профессор З.Мэндсайхан, Шvvх эмнэлэг хариуцсан дэд захирал, тэргvvлэх зэргийн эмч Г.Дагиймаа, Шvvх эмнэлгийн шинжээч эмч М.Энхбаяр нар гарын vсэг зурсан байв.

Д.Булганыг vзсэн шvvх эмнэлгийн акт ¹5651

Харин талийгаачийн гэргий Булганыг vзсэн шинжээч эмчийн ¹5651 тоот актад дараах зvйл тусгагджээ. Шинжилгээг 1998 оны 10 дугаар сарын гуравны єдєр УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн ахлах ажилтан Зоригтын тогтоолоор хийжээ. Уг актад дурдсаныг vзвэл 10 дугаар сарын хоёрны орой гэрт нь байхад vл таних хоёр хvн орж ирээд гарыг нь хvлж, чирч, цохисон гэж єєрєє хэлсэн байна. Vзлэгийн vед Д.Булганы биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул байсан ба євдєх зовиургvй байжээ. Булганы биед зvvн хацрын зєєлєн эд няцарсан, дээд болон доод уруулын талстын язарсан шархтай, зvvн болон баруун гарын бугалганд цус хуралттай, зvvн шууны зулгаралттай, хоёр гарын бугуйд боолтын оромтой зэрэг гэмтэл тогтоогдсон аж.

Эмч энэхvv гэмтлvvдийг хатуу мохоо зvйлийн vйлчлэлээр vvссэн гэж vзсэн эрvvл мэндийг тvр хугацаагаар сарниулах хєнгєн зэргийн гэмтэл багтдаг ажээ. Булганы цусанд этилийн спирт илрээгvй гэсэн нь тэр vед архи хэрэглээгvй гэсэн vг юм байна. Булганд нvцгэн биеийн vзлэг хийгээгvй юм байна.
Энэ бvхнээс vзвэл талийгаачид шууд vхлийн шарх эхэлж ирээгvй юм байна. Мєн мэргэжлийн эмчийн vзэж байгаагаар тэр гайт зvрхний ховдолд орсон шарх байгаагvй бол аврах боломж ямар нэг хэмжээгээр байжээ.

Дашрамд дурдахад хvний биед таван литр /хэлбэлзэл нь +-500 мл/ цус байдаг бєгєєд талийгаач наад зах нь нийт цусныхаа 50-60 хувийг алдсан байсан бололтой.

7.Алуурчин хэн байв?

Алуурчин этгээдvvд хэн байв? Хэний гар хєл болов оо? Сvvлийн vед энэ асуултын хариулт олдох эсэх нь эргэлзээ тєрvvлэх боллоо. Алуурчин нvvр тєрх, дуу хоолойгоо єєрчилсєн байж болох юм. Алуурчин талийгаачийн гэр бvлийнхнийг таньдаг хvн байсан байж бас болох аж. Мєн алуурчин гэрт нь талийгаачийг ирэхээс ємнє тvvний ирэхийг хvлээгээд гэргийтэй нь хамт сууж байсан байж болох талтай, тэгвэл эхнэртэй нь хуйвалд­сан байхыг vгvйсгэхгvй гэж цагдаагийн эх сурвалж ярьж байсан. Тvvнчлэн хэрвээ гэрт нь /ємнє нь/ алуурчин байгаагvй бєгєєд талийгаачийн утсаар харих тухайгаа ярьсан яриаг нь чагнасан байж болох юм гэж зарим мєрдєгчид vзэж байгаа. Эндээс vзвэл талийгаачийн орцонд утасны vзvvр бvхий хайрцаг байдаггvй ба телефоны vзvvр бvхий тєвлєрсєн, хуваарилалтын шкаф гудамжинд байдгийг санах хэрэгтэй юм. Энэ тухай холбооны мэргэжлийн хvний ярианаас vзвэл тэрхvv шvvгээнээс дурын утасны дугаараа олох нь тvвэгтэй бєгєєд тvvний бvтэц схемийг мэдсэний vндсэн дээр тухайн дугаарын утасны яриаг чагнаж болдог юм байна. Тvvнчлэн талийгаачийн гар утсыг сонсох, замаас нь тагнах боломж байдаг талаар бид тодорхой нотолгоо болон vгvйсгэлийг олж аваагvй байна.

Алуурчны ажилласан байдал жишээ нь, дээрэм хийсэн, утсыг нь тасалсан, аллага vйлдсэн, гэргийтэй нь харьцсан зэрэг олон байдлаас харвал алуурчин аллагынхаа зорилгоо далдлах гэсэн санаа агуулсан байж бас болох тухай тагнуулын газрын эх сурвалж ярьсан. Харин vvнийг цагдаагийн дарга Мєрєн гэмт хэрэгтэн бохир ажилласан хэмээн тайлбарласан билээ.

Сонирхолтой нь єндєр мэргэжлийн зарим мєрдєгчид эл алуурчин амьд байхгvй байж болох юм гэж vзэж байгаа. Мєн алуурчин тэр оройгоо мєнгєєрєє баардсан, vрсэн байж болох тєдийгvй талийгаачийн ажил явдлыг нvдээрээ хараад олны дунд явж байсныг vгvйсгэхгvй байгаа юм.
Юмыг яаж мэдэх вэ, алуурчин олдлоо гэхэд уснаас эсвэл хаа нэгтээ булагдсан цогцос олдож болох тєдийгvй Монголын энэ уудам нутгаас хаана, хэнийг булсан гэж олох билээ, энэ бол амаргvй асуудал гэж цагдаагийн туршлагатай ахмад ажилтан ярьж байв.

8.Талийгаачийн эхнэ­рийг юуны учир сэжиглэх болов?

Анх цагдаагийнхан очиход гэргий нь талийгаачийн толгойг тэврээд шалан дээр суусан байдалтай байжээ.

Цагдаагийнхны vзэж буйгаар эхнэрийг нь хардах vндэслэл бvхий таамаг байгаа бололтой. Тухайлбал алуурчин тэдний гэр бvлийн таньдаг хvн байсан байж болох ба гэргийтэй нь аллага болохын ємнє хамт байсан байж болзошгvй гэж vзэж байгаа ба батлагдаагvй эх сурвалжаас vзвэл галын єрєєнд цай ууж байсан аяга, тvvнээс гарын хээ олдсон байж магадгvй байна. Мєн эхнэрийнх нь мэдvvлэг єгєх зарим зvйл дээр ємнєх ярьснаасаа ч юм уу, эсвэл бодит байдлаас зєрж байгаа бололтой. Тvvнчлэн хамгийн тvрvvнд хамт байсан хvнийг сэрдэх нь мэргэжлийн хувьд бас ч буруу биш бололтой. Учир нь тэрээр бодит байдлыг харсан цорын ганц гэрч юм. Хэвлэлд гарсан мэдээллvvдээс vзвэл Булганы ємнєх нєхєр нь мєн л учир битvvлгээр нас барж байсан байж магадгvй ажээ. Гэргийг нь яг таг буруутгачих тодорхой баримт байхгvй учраас тvvнийг баривчлаагvй бололтой.

Гэхдээ яг сонин шилжих мєчид цагдаагийн нэрээ нууцалсан эх сурвалжийн ярьснаар гэргийг нь гэрчээр татаж байснаа єєрчлєн сэжигтнээр татсан бололтой.

9. Гэрчvvд юу ярив?

Талийгаачийн доод давхарт амьдардаг Нямжав ярихдаа “Анх эмэгтэй хvн хашхирахад нь санаанд ороогvй, манай байранд vргэлж зодоон болж байдаг тэр л биз гэж бодсон Тэгтэл манай 19 настай оюутан хvvхэд С.Зориг ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Манай хvvхэд шатан дээр зогсч байхад нь масктай эрэгтэй, эмэгтэй хоёр хvн гараад гvйснийг манай хvv ганцаараа араас нь хєєгєєд байшин тойруулаад алдчихсан. Машинд суугаад явчихсан гэж ярьсан байсан” гэж хэлсэн юм. Нямжав гуайн дуудсан цагдаа их хожуу ирсэн бєгєєд талийгаачийн гэр рvv их олон хvн орсон гэж байлаа.
Хэргийн газарт анх хvvхдvvдийг очиход угаалгын єрєєн дотроос авгайнх нь дуу гарч байсан ба тvvний хvлгийг тайлаад талийгаач руу эргэхэд Булган талийгаачийг дээш нь харуулаадах гэснийг хvvхдvvд ёсоор болгожээ. Яг тэр vед арай л амьсгал хураагаагvй байсан гэж гэрч хvvхдvvд ярьсныг Нямжав гуай бидэнд уламжилсан юм.

10.Анх очсон тvргэний эмч Намсрай юу ярив?

Хэргийн газарт анх очсон тvргэний эмч Галсандамбын Намсрай ярихдаа “Євчтєнд vзлэг хийхэд тvvнд нас барсан бvх шинж тэмдгvvд илэрсэн байсан ба тусламж vзvvлэх ямар ч боломж байгаагvй. Vvнийгээ тэнд байсан хvмvvст хэлсэн” гэв. Тэрээр цагдаагийнхныг иртэл тэнд байсан боловч талийгаачийн бvх хувцсыг нь тайлан бvрэн vзлэг хийх боломж ч, эрх ч байгаагvй нь нэгэнт нас барсан тохиолдолд тvргэний эмчид цогцосыг хєдєлгєх эрх байдаггvйтэй холбоотой юм байна. Харин Намсрай эмчийг талийгаачийн цамцны энгэрийг яран подволкноос нь татахад урагдсан ба зvрхэн тус газарт нь гурав хутгалагдсан байсан, хутгалагдсанаас подволк урагдсан гэж тэрээр vзэж байна. Тvvнээс анх хэргийн газарт очихдоо юуг анзаарсан, гэргийг нь vзсэн эсэх тухай асуухад тэрээр “Гэргий нь маш их цочирдсон байсан, тухайн дуудлага єгсєн хvнээ л vзсэн, гэр бvлийн хvнийг нь vзэж амжаагvй, гэргийг нь хvлсэн vдээсэрхvv юм нь тасарсан байсан” гэж ярьсан юм.

11.Хvмvvс юу ярив?

УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл.
Зоригтой хамт анхлан тэмцэж явсан хvний нэг, УИХ-ын гишvvн Бат-Vvл энэ хэргийн тухай ярихдаа “Зоригийг яагаад алсны учрыг яаж ч бодоод олохгvй юм, тэр орой цагдаа нар очиж намайг хамгаалалтад авсан, энэ бол золгvй явдал vнэхээр биш” гэж байлаа.

Аллага болсны маргааш Бат-Vvл сэтгvvлчдэд мэдээлэл хийхдээ “Мєрдєн байцаалтын явцыг та нарт байнга мэдээлнэ. Бид сэтгvvлчидтэй маш ойрхон ажиллана. Цуу vг, хов жив рvv сэтгvvлчдээ хєтєлчихгvй байлгах юмсан гэж бодож байна” гэж ярьсан боловч харамсалтай нь энэ яриа тэр vед буулгасан хальсан дээр л vлдсэн тєдийгvй, эрх баригчид хэвлэлийг эл аллагад буруутай мэтээр харин ч сєргvvлэн тавих болсныг уншигчид анзаарсан биз.

УИХ-ын гишvvн О.Даш­балбар.

УИХ-ын гишvvн О.Даш­балбар, талийгаачийг сє­рєг хvчнийхэн маш их хайрладаг байсныг хэлээд, эл явдал тvvнийг єнчирсєн мэт сэтгэгдэл тєрvvлж байгаагийн учир нь тэрээр талийгаачтай хамгийн сайн ойлголцдог байсанд гэдгээ мэдэгдлээ. Дашбалбар “Хvний сайн нь тvрvvлж vхдэг гэдэг vнэн юм байна” гэдгийг хэлж байхдаа хоолой нь vл мэдэг зангирсан. Тэрээр, одоо л Мєрєнг хамгийн сайн хуульч, хамгийн сайн цагдаа гэдгээ гаргаасай, нотлоосой мэргэжлийн ур чадвараа харуулаасай гэж найдаж байгаагаа хэлж байв. Мєн Дашбалбар “Сэтгvvлчид Зоригийн vхэлд асар их буруутай, тєр засгийн эрх барьж байгаа 76 хvнийг єдєр шєнєгvй доромжилж, оролдохгvй нэг єдєр єнжинє гэж байхгvй, муу муухайг байнга сурталчилж байдаг болсон” гэж ярьж байлаа. Жич: Дарга нар, эрх баригчдын сайн мууг хэвлэл мэдээллээр илчилнэ гэдэг бол ардчиллын ачаар Монголын ард тvмэнд олдсон хамгийн vнэтэй капитал гэдгийг иргэд нэгэнт ойлгосон, тvvнийг хvлээж авч ч сурсан, хvлээдэг ч болсон гэж vvнийг бичигч vздэг юм.

12.Талийгаачтай салах ёс гvйцэтгэх vед

Тєрийн ордны их тан­химд салах ёс гvйцэтгэх vеэр гэрэл зургийн нэг ч сурвалжлагчийг танхимд оруулаагvй бєгєєд vv­ний­гээ гэр бvлийнхэн нь татгалзсан гэж Тєрийн ёслолын алба, оршуулгын комисс тайлбарлаж байлаа. Харамсалтай нь талийгаачийн гэр бvлийнхнээс энэ тухай лавлахад тийм шаардлага тавиагvй гэж ярьсан нь тэдний ємнєєс нь хэн нэгэн долигнуур, бялдууч, ємхий этгээд орчихсон хэрэг биз ээ. Ийм ємхий санаатнуудыг шоронд хийдэг болох юмсан. Єнєєгийн Монголын гэрэл зурагчдын техникийн тvвшин vнэхээр доогуур бєгєєд холоос татах дуран гэхэд наад зах нь 2000 доллараас буудаггvй, тvv­нийг нь авах хэмжээний єндєр мэдрэмжтэй хальс гэхэд ганц нь 40 доллараас буудаггvй гэх мэт санхvvгийн бэрхшээлээс болоод ойр­тож авах шаардлага бай­даг юм. Нэгэнт бvх ард тvмний хэмжээний энэ их хvнийг сvvлчийн замд нь vдэх энэ торгон агшныг гэрэл зурагчдын хальсанд vлдээгээгvй нь ирээдvйн тvvхийн «нvд» нь солийж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй юм.

Ийнхvv Монголын ард тvмний зvрхэнд хайрлагдах, аугаа их хvvтэй салах ёс гvйцэтгэх vеийн фото тvvх тодорхой хэмжээгэзр тасарч байгаа юм. Мєн Алтан-Єлгийд болон гашуудал тайлах цайллагын vе гэх мэт олон чухал арга хэмжээнд фото сэтгvvлчдийг оруулаагvй нь талийгаачийг зєвхєн нэг гэр бvлд хамаарах хувь хvн бус нийт монголчуудын сэтгэл зvрхэнд хоногшин vлдэх бие хvн гэдгийг мартсантай холбоотой болов уу.

Оршуулгын vед эрх баригчид, зохих албад, зохион байгуулагчдын ха­риуц­лагагvй ажиллагаа болон наад захын ёс сурта­хууны болон ёс зvйн мэдлэг­гvйгээс болж олон эвгvй явдлууд гарч байсныг энд дурдаад хэрэггvй гэж vзлээ.

13.Алуурчны хутганы урт нь 19 см

Аймшигт аллага боло­хоос сар гаруйн ємнєєс талийгаачийг утсаар заналхийлэх болсон байна. Мєн аллага болдог єдєр Доржпалам гуай руу утасдан заналхийлж, хvvд нь гуравхан цагийн амьд явах хугацаа vлдсэнийг сануулсан нь нэг юм хэлэх мэт. Мєн талийгаачийн амьдардаг орцны гэрэл, орцны хаалганы цоож зэргийг зорилготойгоор сvйтгэсэн бололтой. Баттай бус эх сурвалжаас vзвэл талийгаачийн гэргий болон ээж рvv нь хэн нэгэн этгээд дахин утасдаж таагvй зvйл хэлсэн бололтой.

Мєн аллага гарсны мар­гааш нь Дэд бvтцийн яаман дахь тvvний єрєєнд хэн нэгэн орж, бичиг баримтуудыг сандаачсан байсныг “Хєх толбо” сонинд мэдээлжээ.

Алуурчин талийгаачийг орж ирэхэд ашигтай байрлалыг нэгэнт эзэлж амжсан байжээ. Алуурчны vйлдлийг харвал мэргэжлийн гэхээсээ илvvтэй гvйцээе гэсэн зорилготой байсан нь харагдаж байна гэж цагдаагийн хvн ярив. Цагдаагийн vзэж байгаагаар одоо болтол мєнгєн аяганууд зарагдаагvй байгаа бололтой. Цагдаа болон шvvх эмнэлгийнхэн хамтран хутганы хэмжээг гаргажээ. Vvнд хутганы єргєн нь 2.5-4.0 см, урт нь (ир тємрийн урт) буюу ажлын хэмжээ 15-19 см, зузаан нь 0.3 0,4 байсан болов уу гэж vзсэн байна. Уг хутга нь балиус маягийн жад хэлбэртэй байж магадгvй аж.

Шархны байдлаас харвал хутгаа оруулж дотор нь эргvvлээгvй, дээш доош хvvлээгvй байсан байна. Биед орсон шархны хамгийн гvн нь 18 см, єнгєц нь 2 см байжээ. Ийм хэмжээний шархтай хvн дээд тал нь хагас минутаас илvv амьд байх боломжгvй юм байна. Хутгалсан хvчийг зєвхєн диаметрийн туршилтаар тогтоодог бєгєєд vvнийг манайд хийх бололцоогvй юм байна. Юутай ч алуурчид талийгаачийн амьдрал ахуйг урьдчилан маш сайн судалсан байсан нь харагдаж байгаа юм.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gggg 2015-12-04 06:00:14
    tagnuul eronhii saidiin medeld baisan enhsaihan medej baisiim
    202.131.225.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-04 05:16:05
    Батүүлийн малгай хаанаас гарсан гэлээ
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-04 03:43:20
    ТЕГ-ын үйл ажиллагааг яамар учраас зогссох болов. Ийм үүргийг хэн өгч болох вэ. Зөвхөн ерөнхийлөгч Багабандиас өөр хүн өгөх эрхгүй.???!!!!!.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • ha 2015-12-04 03:01:57
    Tuhain uyed Bagabandi eronhiilogch bsan!!!!!!!!!! Tagnuuliin Gazard uureg ogoh erh tuund l bgaa!!! Teheer Bagabandi holbootoi l bgaa gej bodoj bn.
    49.0.185.176
    Мэдэгдсэн Хариулах
    • ss 2015-12-04 21:55:05
      naadax chin harin ... Bagbandi eronhiilogch bsan shde neeree.
      161.112.232.111
      Мэдэгдсэн Хариулах