Ф.Коэнтрау ДАШТ-ийг өнжихөөр боллоо
Даваа гарагийн шөнө Германтай хийсэн хэсгийн эхний тоглолтондоо гэмтэл авсан Ф.Коэнтрау Бразилд болж буй энэ удаагийн ДАШТ-ний тоглолтуудад дахин оролцохооргүй боллоо. Түүний Испанийн эзэн хааны Реал Мадрид клубт тоглодог бөгөөд Португалийн шигшээ багийн гол хамгаалагчдын нэг билээ. Тэрбээр Германтай хийсэн тоглолтын дараа  миний хувьд ДАШТ өндөрлөх вий гэхээс айж байна хэмээн ярилцлага өгч байсан билээ. Тэгвэл эмч нарын нарийн шинжилгээний дараа хүнд бэртлийн улмаас ДАШТ-нийг өнжих нь тодорхой боллоо. Португалчуудын хувьд хэсгийн эхний тоглолтонд  Ф.Коэнтрау, У.Алмейда нар бэртэл авсан бөгөөд Пепе улаан хуудас авч талбайг чөлөөлсөн билээ.                                                                                                                                                         

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Фанат 2014-06-18 09:07:57
    Ямар харамсалтай юм бэ Түргэн сайн эдгээсэй билээ
    202.179.20.203
    Мэдэгдсэн Хариулах