Индонезийн цахим гэмт хэрэгтнүүднээс болгоомжлохыг Монголчууддаа зөвлөв
Индонез улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас сануулсан, анхааруулсан мэдээлэл өгч байна. Онлайнаар  иргэд хоорондоо танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болсон ч Монгол Улсын  улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс Индонезийн цахим гэмт хэрэгтнүүд хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь шилжүүлэн аваад холбоо харилцаагүй болдог тул нэн анхааралтай байхыг тус улс дахь манай ЭСЯ-наас сануулга тараажээ. Аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоо хийх, мөнгөө шилжүүлэхдээ тухайн компанийн гэрчилгээ, лиценз, холбогдох баримт бичгийг сайтар нягтлан шалгаж, шаардлагатай бол холбогдох байгууллагаас сайтар асууж тодруулж байна уу. Мөн гуравдагч орнуудаас болон олон улсын байгууллагуудаас манай иргэдэд хаягласан гэх илгээмж Индонезид ирж саатсан тул гаалийн торгууль, илгээмжийн терроризмын аюулгүйг тогтоох дүн шилжилгээний төлбөр нэхэмжлэх, тухайн иргэдийн танил хүмүүсийн нэрийн өмнөөс холбоо барих, хүнд байдалд орсон тул санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсэх зэргээр хувь хүний нэр дээр "Western Union", "Money Gram" үйлчилгээгээр дамжуулан яаралтай мөнгө шилжүүлэхийг шаардах тохиолдлууд гарчээ. Иймээс гадаадын үл таних хүмүүстэй чат, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг тус ЭСЯ-наас зөвлөж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amrita 2015-12-04 03:57:30
    mongolchuud genen uchir sonoohod amarhan humuus
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах