Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг батлах санал хураалтаар эхлэв. Хамтын тэтгэврийн тухай хуулийг гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа. Ийнхүү хууль батлагдсанаар “15-аас дээш жил хамт амьдарсан, 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  эхнэр нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь  /эхнэр эсвэл нөхөр/ амьд сэрүүн байх хугацаандаа  авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлнэ авах”-аар боллоо. Хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс Засгийн газрын журам гаргасаар хэрэгжиж эхлэх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг “Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” гэж томьёолохоор танилцуулсан нь ийнхүү батлагдлаа.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амад 2015-12-07 09:52:31
    Эргэж нөхөн төлөх хугацааг ядаж 6 түүнээс жил байхаар тогтоох 2012 оноос өмнө ханиа алдсан ахмадыг гомдоож, харуусалд хүргэж болохгүйш дээ
    202.179.25.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Архангай аймаг. Өлзийт сум. Б.Энх-Амгала 2015-12-03 16:08:04
    Энэ хуулийн талаар С.Ламбаа гуай 2004 онд анх ярьж байсан. Олон жилийн яригдаж байж батлагдлаа. Ардчилсан Намынханы амлалт байнга биелэх юм. Баярлалаа.
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • нүгэлтэй юм 2015-12-03 13:15:42
    Хажуудах минь бурхан болбол миний орлого нэмэгдэх юм шиг байна. Орлого нэмэгдүүлэхэд дургүй хэн байхав. айн. Энэ хулгайч Эрдэнэ монголоор тоглочих юм аа
    122.201.31.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-03 12:02:55
    с.эрдэнэ тэргүүтэй хэсэг нөхөд энэ хуулийг сонгууль өнгөртөл залхтал чинь ярина тэгэхээр ойлгоно доо
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-03 11:38:54
    хувь тэнцсэн тэтгэвэр авч байгаад нас барсан бол хамрагдахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ
    122.201.22.12
    Мэдэгдсэн Хариулах
  • baynmongol 2015-12-03 09:25:08
    2012 onoos hoish nas barsan bol huchintei gsn ug ym bolwuu
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах