С.Абай: Удамшлын зарим өвчин саажилттай болгодог

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч С.Абайтай ярилцлаа.

-Тархины саажилт юунаас болж үүсдэг вэ?

-Тархины саажилт үүсэх олон шалтгаан бий. Тэр болгоныг тогтоож чадахгүй байгаа. Ихэвчлэн хүүхэд эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдол, эцэг эхийн ажиллаж байсан ажлын орчноос болдог. Тухайлбал, паниар наадаг үйлдвэрт ажилладаг хүний хүүхэд тархины саажилттай төрж байна. Яагаад гэвэл паниар наадаг цавуу  хурц эхүүн үнэртэй. Орчинд нь очихоор нүд аргаж, нулимс гоождог, амьсгалын замын салст давхарга хөөж амьсгал боогдчих гээд байдаг. Хортой цавуу ашигладаг юм билээ. Мөн арьс, шир боловсруулдаг үйлдвэрүүд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүст гол төлөв тохиолддог. Үүнээс гадна жирэмсэн үедээ хэрэглэж байсан эм, тан, хүнс нөлөөлж байна. 

-Үүнийг судалгаагаар нотолсон уу?

-Аливаа өвчин эмгэгийг судалгаа, шинжилгээ хийсний дүнд ярьдаг. Үүнийг манай улс судалгаагаар нотолж чадаагүй ч олон улсын хэмжээнд судалсан байдаг. Мөн төрөлтийн хүндрэлээс болдог. Тухайлбал, ус нь гарчихаад төрөхгүй удах, төрсний дараа тархины цус харвалт үүсэх, элэгний шарлалт удаан үргэлжлэх нь нөлөөлдөг. Мөн удамшлын зарим өвчин хүүхдийг саажилттай болгодог.

-Тархины эмгэг юунаас үүсдэг юм бол?

-Тархины өвчлөл олон шалтгаантай. Төрөх явцын хүндрэлээс гадна тархины судасны төрөлхийн олон өвчин байдаг. Энэ нь генийн өөрчлөлттэй холбоотой. Дээр нь даралт ихэссэнээс харвалт өгч байна. Идэж ууж байгаа хоол, хүнс нөлөөлнө. Тухайлбал, холестерины замбараагүй хэрэглээнээс болдог. Нийгмийн стресс, орчин, хийж байгаа ажлаас болж хүмүүсийн даралт ихэсдэг. Тархины хавдар байна. Шалтгаан нь шууд тодорхой биш. Нэг хэсэг нь гар утаснаас гэж байхад нөгөө хэсэг нь агаарын бохирдол, удамшилтай холбож үздэг. Удамшил гэдэг нь эцэг эхийн ген ямар нэгэн доголдолтой байвал хүүхдэд нь юм уу, хүүхдийнх нь хүүхдэд ч юм уу 1-4 үе алгасч үүснэ. Зарим тохиолдолд дамжиж үүсдэг. Магадгүй ийм шалтгаантай өвчнүүд илэрч болно. Мөн гэмтлүүд байна. Тархи, нугасны гэсэн олон шалтгаан бий.

-Өвлийн улиралд зарим хүн малгай өмсдөггүй. Үүнтэй холбоотойгоор өвчин үүсэх магадлал хэр байдаг вэ?

-Өвчин тэр дороо илрэхгүй. Хүйтэн сэрүүний улиралд толгой нүцгэн явах нь тархины судасны байнгын агшсан байдалд хүргэдэг. Тархины судас байнга агшаад байвал судас өвчилж, үрэвсдэг. Эдгэхдээ хана нь сорвижиж эдгэдэг учраас хэдэн жилийн дараагаас толгой өвддөг болно.

-Заримдаа тархиар хатгуулж, лугшиж өвддөг. Яаж өвдөж байгаагаас нь шалтгаалж өвчний шинж тэмдгийг тодорхойлж болдог уу?

-Олон өвчний шинж толгойн өвдөлтөөр илэр­дэг. Тиймээс нарийн мэргэжлийн эмч юунаас үүдэл­тэйг тогтооно. Тухайл­бал, ангины га­ралтай, тархины судасны үрэвслийн үед тархи руу хатгаж, лугшин су­дасны өвдөлт өгдөг. Үүгээр нь эмч нар энэ хүний тархины судсанд үрэвсэл бий болж байна гэдгийг тодорхойлдог. Гэтэл тархины судасны үрэвсэлгүй хэрнээ тар­хины даралттай хүний толгой дүйнгэтэж өвд­дөг. Толгой хүндрээд юм мартаад байна гэ­дэг. Ийм тохиолдолд тархины даралттай гэж тодорхойлох жишээтэй. Гэхдээ түүнийг лавш­руулах үүднээс тархины бичлэг хийж, компьютерт хардаг.

-Эдгэрэх боломжтой юу?

-Тархины өвчлөлийг сайн эмчлэх хэрэгтэй. Мэдрэлийн гаралтай өвч­лөлд онош, онош­тойгоо уялдаатай эм­чилгээ хийдэг. Гол эм­чилгээ нь тархины да­ралтыг бууруулах юм. Тархины даралтыг бууруулахгүйгээр судас өр­гөсгөх, эд эсийг сэр­гээх, цусан хангамж сайжруулах эмчилгээг хийсэн ч үр дүн багатай байдаг. Тиймээс тархины дотоод даралтыг үүсгэж байгаа хүчин зүйлийг олж, эмчлэх хэрэгтэй. Үүний дараа цусан хангамж болон дотоод эд эсийг сайжруулах эмчилгээ хийдэг.

-Тархины бичлэг хийлгэх, компьютерт харуулахад ямар ялгаа байна?

-Мэдрэлийн өвчнийг оношилж, эм­­­чилнэ гэдэг тухайн эм­чээс мэдлэг, чадвар, турш­лага, мэдрэмж шаард­даг. Ирсэн хүн бүрийг тархины бичлэг хийлгэ, компьютерт харуул гэ­дэггүй. Харин тархинд хавдар, буглаа, судасны эмгэг үүссэн байж магадгүй гэсэн үед энэ хоёрыг хийлгэдэг. Ийм өвчлөлтэй хүний шинж тэмдэг содон байдаг. Тархины судасны бич­лэгийг судасны ямар нэг эмгэгтэй үед хийдэг. Зарим тохиолдолд компью­терт харуулсан хүнд энгийн рентген зу­раг авах шаардлага гардаг.

-Яагаад?

-Компьютерт нарийн су­дасны зураг ха­раг­дахгүй. Хүмүүс толгой өвдлөө бич­лэг хийл­гэ­чихье, компьютерт харуул­чихъя гэдэг нь буруу. Эх­лээд заавал нарийн мэр­гэжлийн эм­чид хандах хэрэгтэй.    

-Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, хоол, хүнсээ зөв хэрэглэх. Хоёр­дугаарт, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж, хүйтний улиралд малгай өмсч байх нь чухал.
 

Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-04 06:54:28
    3-эмнэлгийн мэдрэлийн мэс заслыг хэзээ эрүүлжүүлэх вэ чадваргүй том том ярьсан хүүхдүүдүүр дүүрчэээ
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах
    • 3-эмнэлгийн эмч 2016-01-28 08:35:23
      Энэ сэтгүүлчийн бэлдсэн мэдээг хэвлэхээс нь өмнө ярилцлага өгсөн хүн нь хянаж байхгүй бол сэтгүүлч өөрийнхөө ойлгосноор замбараагүй юм бичдэг юм байна.
      124.158.92.27
      Мэдэгдсэн Хариулах