Өнөөдөр - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. Тэгвэл эл тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд  “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” уриан дор тэмдэглэж байна.

Мөн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ. Үүнээс гадна Хүүхдийн төлөө үндэсний газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  дэмжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нээх гэж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.