Малчдыг дэмжих бодлого хэрэгтэй байна
“Хэл, хил, мал гуравтайгаа байвал, хэн баян бэ, Монгол баян” гэж Зундуйн Дорж найрагч нэгэн цагт дуун алдаж байсан. Бид хэл, хил, мал гуравтайгаа байгаа нь ч нэг юм бий. Хэлээ арай ч сольчихоогүй байна. 10 үг хэлэхдээ ядаж талыг нь Монголоороо яриад байгаа юм. Тэгэхээр хэлгүй боллоо гэж бачуурах арай болоогүй байна. Хил ч одоохондоо тайван, амгалан байгаа.  Мал ч гэсэн гайгүй өсч байна. 50 сая давсан мал тоолуулсан манай малчид. Гэхдээ мал 50 сая хүрлээ гээд сэтгэл уужраад, санаа амраад суухад хэтэрхий эрт байна. Малчин байхгүй бол мал юусан билээ. Өөрөө өсөөд, 50, 60 сая хүрнэ гэж лав байхгүй. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл, хөдөөд малчин байхгүй болох гээд байна. Монгол Улсын аль ч чиглэлд яваад, малчидтай уулзахад нэг л зүйлийг ярих. Тэр нь залуу малчдын асуудал.

Өнөөдөр өсвөрийн, залуу малчин гэж алга. Тун цөөхөн байна. Энэ янзаараа 10 жилийн дараа мал маллах хүн одоогийнхоос даруй 20-30 хувиар буурч магадгүй байгаа гэнэ. Албан ёсны тооцоо судалгаа биш л дээ. Малчдын өөрсдийнх нь барагцаалж ярьж байгаа л тоо. Малчид ийн цөөрч байгаа нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, хөдөөд эмэгтэй хүн цөөн байна. Тэр дундаа мал маллаад, сааль сүүтэй зууралдаад явах сонирхолтой эмэгтэй бараг байхгүй. Бүгд л хот хүрээнд сууж, оффисын ажил хийх сонирхолтой болсон. Бүсгүйчүүдийн төв суурин газраа бараадаад явчихаар залуучууд хөдөө мал дагаад яваад байхыг хүсэх үү. Бас л хот, суурин газар руу зуларч таарна. Нөгөө талаар малчин хүнд тогтмол орлого гэж алга. Хавар, намартаа л хэдэн төгрөгийн орлого олдог. Бусад цагт бол бараг л мөнгөний бараа харахгүй шүү дээ.

Энэ байдал залуучуудад тийм ч таатай биш байгаа юм. Тиймдээ ч төв суурин газар амьдарч, ямар ч хамаагүй ажил хийж, сар бүр тогтмол орлоготой байхыг хүсч эхэлжээ. Энэ мэтээр малчин болох сонирхолтой залуус цөөн байхад зургаан настнуудыг сургуульд оруулах кампанит ажил өрнөж, хөдөөнийхнийг сүйдэлж эхэлсэн. Малчин айлын зургаан настай хүүхэд сургуульд суухаар боллоо гэхэд тухайн гэр бүл хоёр тасрахаас өөр аргагүй болж байгаа юм. Эхнэр нь хүүхдээ аваад сумын төв дээр жижиг гэр бариад амьдардаг. Нөхөр нь хөдөө мал дээрээ үлдэнэ. Ингэж хоёр хуваагдсанаар гэр бүл салах хэмжээнд тулж очиж байна. Салсан жишээ ч олон байгаа. Ингээд л мал маллах малчингүй болохдоо тулчихлаа. Малчдыг дэмжих бодлого гэж манайд алга. Малчингүй, малгүй болбол монголчууд бид юусан билээ. Идэх хоолгүй болох эмгэнэлт хувь заяа л биднийг угтана. Мал , хөдөө аж ахуй гэдэг бидний хамгийн чухал зүйл. Тиймээс малчдаа бодлогоор дэмжмээр байна.

Сар бүр тогтмол орлоготой болгох талаас нь анхаармаар байгаа юм. Оюутанд 70 мянган төгрөг өгч байхаар залуу малчдыг дэмжвэл дээр биш үү. Тэр дундаа цөөн малтай малчдыг бүр ч илүү дэмжмээр байгаа юм.  Малчин хүн хэнээс ч илүү ашиг орлоготой, сайн сайхан амьдарвал хүүхнүүд юу гэж л хот руу дайраад, хэдхэн төгрөгний төлөө зовлогоо зовоохыг хүсэх билээ дээ. Зургаан настнуудыг сургууль оруулах асуудлыг эргэж харах цаг болсон. Малчдад сонголт өгдөг байя л даа. Хүүхдээ 7-8 настайд нь сургуульд оруулж болох сонголттой байсан ч яадаг юм. Гэх мэтээр залуу малчид руу чиглэсэн цогц бодлого явуулж, хаа хамаагүй халамжид цацаж байгаа мөнгөө тэдэнд зориулахгүй бол хөдөө нутаг эзгүйрэх нь. Хөдөө гарч, мал маллах залуучуудад улсаас 100 толгой мал нэг удаадаа өгдөг байсан ч яадаг юм. Ямар нэг аргаар дэмжих л хэрэгтэй байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би мэднэ 2015-12-03 16:22:50
    Ардчиллын буянд малчид гартаа барих утастай, граашдаа тавих машинтай, гаальд шалгуулах гадаад паспорттай, гаднаа тоолох машинтай хэний чгар харахгүй болсон
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-03 12:16:35
    Монголыг малчид биш байгалийн шалгаралаар шахуу ямарч тордолтгүй өсөж үрждэг мал маань авч яваа шүү, иймд малчдыг биш малыг дэмжих хэрэгтэй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-12-03 11:16:23
    malchdaa demjih bodlogo zailshgui heregtei. es bogoos orgon uudam nutag ezengui bolj medne.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-12-03 05:27:32
    шинээр мал маллаж хөдөө гарч байгаа хүмүүсээ л дэмж ОДОО байгаа малчид чинь саяны махны үнэ өссөнөөр бүгд хотод байр авч амьдрал нь дээшилсэн тул тэднээс татвар...
    182.160.32.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-12-03 04:37:34
    Хангалттай дэмжиж байгаа, үр шим нь ер харагддаггүй. Малын хөлийн татвар авах ёстой. Уул уурхайг эсэргүүцэж улсын хөгжилд саад болдог хувиа хичээгчид
    202.21.112.154
    Мэдэгдсэн Хариулах
  • zo 2015-12-03 04:12:13
    demjeed l bgaa ym bishvv uursduu zalhuu uws tejeelee ch beldehee bolison neg l ih hurdan mori naadam bai shagnal yrisan hotiin irgedee muulsan nuhdvvd
    103.10.22.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Малчин гэдэг хөдөлмөрөөр бид дэлхийгээс  2015-12-03 02:40:56
    Баярлалаа. Малчдаа дэмжин хайрлахгүй бол уудам нутаг минь эзэнгүй, дэлхийн хөгжилд чирэгдэхээр ядаж яваа хотынхон нь гэдэс цатгалан, мөр бүтэн явах боломжгүй
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-12-03 02:04:16
    Төвлөрлийг задлах бодлого явуулах хэрэгтэй. Ховд хотыг улсын баруун нийслэлээр зарлан хөрөнгө орууулан иргэдээ тйишээ суурьшуулах хэрэгтэй
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах