Ирэх оноос НӨАТ-ын падаан ашиглахгүй
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падаан ашиглах шаардлагагүй болсон талаар татварынхан мэдээлэл хийлээ.
 
Үүний оронд татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг өнөөдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулахаар болжээ.
 
Ингэснээр татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын систем рүү нэвтрэх боломжтой юм байна. Улсын хэмжээнд 27000 НӨАТ төлөгч ААН, 11000 кассын машин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 39 аж ахуйн нэгжийн 171 кассын машин татварын шинэ системд нэгдээд байгаа юм байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.