Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөлд тамхи татах тусгай цэг байгуулах тухай тусгасан байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэлээдгүй маргаан мэтгэлцээн өрнүүлсэн юм. Л.Эрдэнэчимэг гишүүн, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль хамт батлагдсан ч өнөөдрийг хүртэл хүнсний аюулгүй байдал ямар байгаа талаар огт хөндөхгүй байгаа мөртөө иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан, бодитой үр дүнгээ өгч байгаа Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөх талаар яриад байгаад шүүмжлэлтэй хандсан. Тэрээр, энэ хууль батлагдсанаас хойш иргэд дотоод орчинд тамхи татахаа больсон. Гэтэл үүнийг буцаагаад зөвшөөрөх гэж байна. Тамхи татдаг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө энэ хуулийг өөрчлөх шаардлагагүй. Төрийн ордны гадаад орчинд 50 метрийн зайнд тамхи татах цэг байгуулсан. Иймд ордонд ажилладаг хүн тамхиа тэнд очоод татах бүрэн боломжтой. Гудамж, автобусны буудлын ойр орчимд тавигдсан хогийн савны дэргэд тамхины иш, хогоо хаях тусгай зориулалтын төмөр сав байрлуулахаар нийслэлтэй ярилцаж шийдвэрлээд байгаа гэсэн юм.
Мөн О.Баасанхүү гишүүн тамхи татдаг тусгай цэг байгуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах хэрэгтэй. Хуулийн төсөл түүхий байгаа тул сайжруулж дахин оруулж ирэх шаардлагатай гээд иймээс энэ удаад хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлж байлаа. Д.Сумьяабазар гишүүн, Тамхины хяналтын тухай хуулийг иргэдийн дийлэнх нь сайшаан дэмжиж байгааг хэлээд, хуулийн хяналтын механизмыг сайжруулах нь чухал гэсэн юм. Түүнчлэн Их Хурлын гишүүд, сайд, дарга нар өөрсдөөсөө эхэлж хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа. Д.Эрдэнэбат гишүүн, хуулинд өөрчлөлт оруулахын тулд судалгаа хийсэн талаар танилцуулсан. Тамхины хог хаягдал ихэссэн болон гудамж, талбайд тамхи татахтай холбоотой асуудлаар нийслэл болон Засгийн газрын 1111 төвд иргэд санал, гомдлоо ирүүлдэг байна. Иргэдийн зүгээс тамхийг дамлан ширхэгээр худалдаалах явдал ихэсч байгааг шүүмжилж, тамхи татах зөвшөөрлийн цэг байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг олноор ирүүлжээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал хомс. Жишээ нь СБД-ийн нэг хороонд гэхэд л 6,1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байх жишээтэй. Энэ нь зөвхөн торгуулийн шинжтэй хууль болсныг харуулж байна. Иймээс тамхи татах цэгийг зөв байршуулах хэрэгтэй гэсэн саналыг оруулж ирж байгаагаа Д.Эрдэнэбат гишүүн онцолж байлаа. Мөн тэрыээр тамхи татах цэг байгуулна гэхээр байшин барих асуудал гэж ойлгож болохгүй. Ганц хоёр шилэн хорго, хогийн сав байрлуулахад л болно. Энэ асуудлыг шийдэхэд нийслэл хот тохижилтын зардлаас гаргаад явах боломжтой. Дотоод орчинд тамхи татахыг хориглосноор байшин барилгын ойр орчим, гудамж, талбай, автобусны буудал, явган хүний зам тамхины ишээр дүүрч бохирдол ихээр бий болж байна. Хүний хэрэглээ зуршлыг хуулиар хориглож болохгүй гэсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний тав нь дэмжсэнээр хуулийн төсөл Байнгын хорооны дэмжлэг авч чадсангүй.
П.УНДРАМ
Оллоо.мн