АСЕМ-ын  уулзалтыг зохион байгуулах зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэх юм.

Уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамж болон Жапан таун хотхоны автозамыг Удирдлагын академийн хойд талаар Зайсангийн автозамтай холбох, Богд-уулын арын авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг ирэх хавар хийхээр төлөвлөж байна.  

АСЕМ-ын Дээд түвшний  11 дэх уулзалтад 50 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 орчим зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2015-12-02 11:51:20
    Монголын ард түмний цусан нулимсаар дөрөөлж НҮБ-д очиж суугаад жаргаарай, хүзүүгүй эрэмдэг муу шаар аа.
    182.160.41.210
    Мэдэгдсэн Хариулах