Omate Rise шинэ ухаалаг цаг
Omate хэдийгээр ухаалаг цаг гэхээр л санаанд тань орж ирэх брэнд биш ч гэлээ 3G  сүлжээнд ажиллах анхны ухаалаг цагийг үйлдвэрлэгч болж байна. 3G сүлжээнд ажиллах ухаалаг цаг үйлдвэрлэнэ гэж олон компани мэдэгдсэн ч LG л ганцаараа LTE сүлжээнд ажиллах ухаалаг цагаа худалдаанд гаргаад байгаа билээ.

 Харин Omate бренд 3G сүлжээнд ажиллах Rise нэртэй ухаалаг цагийг 12-р сарын 7-ноос эхлэн  Indiegogo сайтаар дамжуулан худалдаанд гаргах гэж байна. 200 ам.долларын үнэтэй уг цаг нь дугуй хэлбэртэй бөгөөд Android Wear үйлдлийн системийн оронд Android 5.1 (Omate-гийн  OUI 4.0 буюу харагдах байдалыг өөрчилсөн) үйлдлийн системтэй учраас бараг л бүх Google Play-ийн үйлчилгээг авах боломжтой болсон байна. Гэхдээ мэдээж 360 харьцах нь 360 цэгийн нарийвчлалтай 1,3-хан инч дэлгэцтэй тул гар утас шиг бүх программ нь төгс ажиллахгүй л болов уу. Гэхдээ сайн тал нь iOS 9 болон Android 4.4-оос дээшхи үйлдлийн системтэй ухаалаг утсуудтай холбогдон ажиллаж чадна гэнэ.



1,2Ghz Cortex-A7 хос процессор, Mali-400 график процессор, 512Mb санах ой, 4Gb багтаамжтай уг цаг нь хуванцар их биетэй. Сүлжээний хувьд гэвэл 1900Mhz болон 2100Mhz –ийн үелзэлд ажиллах 3G HSPA холболттой байх гэнэ. Бусад тоноглолын хувьд гэвэл байрлалт тогтоогчтой (GPS), эрчим хүч бага зарцуулах Bluetooth 4.1 холболттой, зурагддаггүй чулуун нүүртэй, энгийн хэрэглээгээр хэрэглэвэл хоёр өдөр цэнэгээ барих 580 mAh чадалтай зай хураагууртай юм байна.
 
Энэ цагны гол дутагдал нь зүүдэг төхөөрөмжийн гол функц болох судасны цохилт хэмжигч мэдрэгчгүй явдал юм. Тиймээс 12-р сарын 7-ноос эхлэн 48 цагийн дотор явагдах эхний 1000 цагны захиалганд мэдрэгч бүхий бугуйвч дагалдах гэнэ. Хэрэв та ухаалагч цагны хорхойтон бол Omate брендийн энэ цагийг Indiegogo.com сайтаас амжиж 199 ам доллараар захиалж болох гэнэ. Гэхдээ энэ нь урьдчилсан захиалга тул та цагаа 2016 оны 3-р сараас л гар дээрээ авна.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Omate.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.