“Талархлын баяр 2015” аяны 4 дэх тохирлын эзэд шагналаа гардан авлаа
ХААН Банкны “Талархлын баяр 2015” аяны 4 дэх тохирлын эзэд шагналаа орон нутагтаа гардан авлаа.

“Талархлын баяр 2015” аян нь 2015 оны 09-р сарын 28-аас эхлэн 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тодруулж байгаа билээ.

Уг аяны 4 дэх тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 11-р сарын 22-ны 19:00 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч iPhone 6 гар утасны эздээр ХААН Банкны Сүхбаатар салбарын харилцагч Э.Хуягбаатар, Баянгол салбарын харилцагч Н.Нямбаяр, Говь-Алтай салбарын харилцагч М.Билгүүн болон Дорнод салбарын харилцагч Т.Энхсайхан нар тодорлоо. Харин Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнээр Өвөрхангай салбарын харилцагч М.Отгонзул тодорч орон нутгийнхаа ХААН Банкны салбараас шагналаа гардан авлаа.



Токио руу хосоороо аялах эрхийн эзэн болсон М.Отгонзул:

Анх хүүдээ зориулж хадгаламж нээлгэсэн. Сүүлийн 3 сарын хугацаанд энэ хадгаламжиндаа тогтмол орлого нэмж байна. Залуу хүний хувьд гадаад улс руу аялаж үзэх мөрөөдөлтэй байсан. Одоо харин ХААН Банкны “Талархлын баяр 2015” аянд оролцоод гэр бүлийнхээ хүнтэй хамт Токио руу хосоороо аялах эрхтэй болсондоо баяртай байна.
 
iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Э.Хуягбаатар:

Өмнө нь хадгаламж нээлгэе гэж бодож байсан ч ямар нэг шалтгаан гараад хойшлуулдаг байсан. Гэхдээ нэг л эхэлчихвэл хүн хуримтлуулж чаддаг юм байна. Саяхан өөртөө зорилго тавиад 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэж цалингаасаа автоматаар хадгаламжийн данс руугаа мөнгөө шилжүүлдэг үйлчилгээг сонгосон. Тийм болохоор сар бүр банк руу явж хадгаламжиндаа мөнгө нэмнэ гэхгүй амар байдаг. Одоо бол хуримтлуулж чадна гэсэн бодолтой болсон. 
 
iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Н.Нямбаяр:

Би хороололд хувиараа худалдаа эрхэлдэг. 3 настай охиныхоо ирээдүйн төлөө сар бүр орлогоосоо хуримтлал үүсгэж байна. Охин маань сургуульд ороод хүссэн мэргэжлээ эзэмшихэд  миний хуримтлал дэм болно гэж бодож байгаа.
 
iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Т.Энхсайхан:

Хүн бүр ирээдүйгээ төлөвлөж, өөрөөсөө шалтгаалах зүйлээ бэлтгэж сурах хэрэгтэй гэж боддог. Манай гэр бүлийн хувьд сарын орлого, зарлага гээд бүх зүйлээ л төлөвлөдөг. Энэ нь эргээд санхүүгийн гачигдалд орохоос хамгаалдаг. Хамгийн гол нь олсон орлогоо бүгдийг нь үрэх нь буруу гэдгийг залуучууд ойлгох хэрэгтэй. Бага ч болов хуримтлуулж сурах нь дараа заавал  хэрэг болдог.

Та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээж, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч талархлын баярын аянд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй.

Тохирлын эрх нь тухайн 14 хоногтоо хүчинтэй учир харилцагч та дараагийн 14 хоногт хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмсэн тохиолдолд дахин шинэ тохирлын эрхтэй болно. Дараагийн тохирлын эздийг 12-р сарын 06-ны Ням гарагт 18:50 цагаас МҮОНТ-ээр хүрэх шууд нэвтрүүлгээр тодруулна.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine