Нийслэлд бэлчээрлэж байгаа зээрийг хууль бусаар агнахыг завджээ
Нийслэлийн 22-ны товчоо болон  Тахилтаар дамжин Баянголын аманд цаг уурын нөхцөл болон цас багатай газар даган бэлчиж яваа 200 орчим зээрийн сүрэг нийслэлийн нутагт орж ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл салбарын яамнаас нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчид болон улсын байцаагчдыг хяналтаа сайжруулж, шуурхай арга хэмжээ авахыг даалгасан юм. Энэ хугацаанд Хүй долоо худагт зээрийг хууль бусаар агнахыг завдсан нэг тохиолдол бүртгэгдсэн бол таваас зургаан зээр золбин нохойд бариулжээ. Үүний дагуу шаардлагатай арга хэмжээг авч байгаа аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооны иргэдэд зээр бэлчээрлэж буй газарт малаа ойртуулахгүй байхыг анхааруулаад байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine