Х.Болорчулуун: Газрын тосны шинэ хуулийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсантай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Учир нь өмнө өргөн бариад гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийн Х.Болорчулуун гишүүн ахалж байсан юм.

Харин тэрбээр энэ удаагийн өргөн барьсан хуулийн талаар "Газрын тос олборлодог дэлхийн бусад орнуудын тухайн улсын эзэмших хувь нь 70 хувь хүртэл байдаг. Гэтэл манай улсад 24-хөн хувь байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй газар нутаг, тал нутгийг сүйтгэснийхээ төлөө 24 хувийн ашгийг Монгол Улсад өгдөг. Бид энэ байдлыг өөрчлөе гэж байсан ч шинэ хуулиар ийм зүйл орж ирээгүй байна. Шинэ хуульд газрын тосны ашгийн хувь  хэмжээг тухайн Засгийн газар нь тогтооно гэсэн байна. Уг нь тодорхой хувь хэмжээ заах ёстой байсан. Энэ мэт олон эсэргүүцэх шалтгаан шинэ хуульд байна. Тиймээс дэмжихгүй" гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.