Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүний үхрийн ферм байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/920 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус  тус баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

“Сүүний үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.