Сонгуулийн хуулиар зөвшилцлийн ажлын хэсэг гаргана
УИХ дахь АН бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга мэдээлэл хийсэн байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой зарим асуудлыг тодруулахаар холбогдох албаны хүмүүсийг оролцуулжээ.
 
Түүнчлэн энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуультай холбоотой ажлын хэсгийн мэдээллийг сонссон бол гааль, татварын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой асуудал болон бусад холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ.
 
Харин Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ярилцаж ажлын хэсэг байгуулахаар болов. Сонгуулийн хуулийн тухайд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сонгуулийн хуулийн хэлэлцэх хугацаа маш бага байна. Тиймээс намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс эхлэн уулзана. Тиймээс энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна төдий чинээ хурдан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг юм. АН-ын зүгээс Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ. Харин Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэр гарсан” гэсэн юм.
 
Үүнээс гадна Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтэд АН-аас ажлын хэсэгт томилогдсон гишүүд яагаад гарын үсэг зураагүй талаар сэтгүүлчид лавлаж асуусан юм. Үүний хариуд бүлгийн дарга “Бүлгийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт оролцсон. Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэд шалгасан материал дүгнэлтээ албан ёсных болгоогүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй тийм материалыг МАН-ын гишүүд өөрсдөө хувийн журмаар олж авсан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор шалгаад, дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж олон нийтийн тархийг угаах ажил явуулсан. Бид энэ асуудлыг ярилцаад Сангийн яам албан ёсны мэдэгдэл гаргах ёстой гэж шийдсэн” гэх тайлбарыг өгөв.
Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-01 15:52:11
    Одоо байгаа гишүүд дахин сонгогдох сонгуулийн хуулийн төсөл гээд баталчих хэрэгтэй шүү дээ. . Ард түмэн залхалаад зүхэл хараал болж байна даа.
    103.57.92.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-01 11:39:30
    сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт ордог энэ өөрчлөлт эрх баригч намд л хэрэг болоод өнгөрөхөөс иргэдэд ямарч хэрэг болдоггүйг урьдах өөрчлөлтүүд ...
    49.0.204.230
    Мэдэгдсэн Хариулах
  • batsukh 2015-12-01 03:16:39
    Bondoos idej uugaagui uym bol hurdan gariin usgee zuraad hurjaaraa hurdan oruujaach ee AN ngmiinhaan
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах