Газрын тухай хуульд гарц хэрэгтэй байна
Гурван парламент дамнан хэлэлцэгдэж байгаа газрын тухай хуульд гарц байна уу. Уг нь бол олон улсын туршлагаас харахад газар бол үнэхээр хөдлөшгүй хөрөнгө юм аа. Гэтэл манайхан өнгөрсөн цаг үеүдэд хотынхоо хамаг газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бүү хэл хуваагаад идчихсэн ийм л түүхтэй улс шүү дээ. Манай Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. 12 жилийн өмнө гарсан энэ хуулиас хойш газар шорооны тухай ойлголт яг үнэндээ өнгө мөнгөний асуудал байдлаар л ойлгож ирсэн нь нууц биш. Тиймдээ ч нийслэлийн аль өөдтэй газар бүрийг эрх мэдэлтнүүд, эзийн засгийн ашиг хонжоо хайгчид цөлмөж дууссан биз дээ.
 
Гэхдээ одоо яригдаад байгаа хуулийн төсөл өмнө нь бүрхэг байсан асуудлуудыг арай тодорхой болгож өгсөн гэдгээрээ алхам урагшилсан гэж үзэх үндэслэлтэй юм. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар энэ хуулийн 44 дүгээр зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байдаг. Гурав дахь парламентдаа дамжин хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг заалт яг хэвээрээ орж ирсэн.
 
Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн  Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь ч хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Монгол Улс Газрын тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгож, газраар дамжуулан иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг нь баталгаажуулах ёстой. Иймд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Газрын тухай хууль нь бэлчээртэй ямар ч холбоогүй болсон. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлахгүй хэмээн мэдэгдлээ.
 
Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг бол дөрвөн өөр ухагдахуун. Эдгээрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа зөрчөөд, мрнгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гэж олон жил худал яриад, улс төрөөс болоод төр зоригтой алхам хийж чадахгүй байсан. Бид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ зөв шийднэ” хэмээж байна. Мөн сүүлийн үед  Газрын тухай хуулиар улс төр явагдаж байна. Гэхдээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байна гэдгийг онцлоод авна лээ. Тэгэхээр нөгөө талаас ерөөсөө энэ хуулийн төслийн тухай ойлголт мэдээлэл олон нийтэд хангалттай биш байсаар ирлээ. Мэдээлэл хаалттай байх тусмаа л хардлага төрүүлж үүн дээр нь хэн нэгэн улстөржсөн тоглолт хийх гэх нь тодорхой. Жирийн иргэд 0.07 га газраа өмчилнө гэдгээс өөр бусад газар эзэмших, түрээслэх, ашиглах талаар ямар заалт яваад байгааг үнэндээ мэдэхгүй байгаа юм.
 
Эрх баригчдын хувьд улстөрийн нилээд олон асуудал дагуулсан том хууль учир олон талаас нь нухацтай хэлэлцэж байгаагаа дуулгасан. Тухайлбал, Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 10-ны өдөр яам, тамгын газрын холбогдох албан тушаалтан, МУИС, ХААИС-ын багш, эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Энэ хэлэлцүүлгээр оролцогсод өөрсдийн санал, сэтгэгдлээ өгчээ. Мөн оныхоо дөрөвдүгаар сард уг хуулийн нэр томъёогоор мөн л хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт багш, оюутан, эрдэмтдээс гадна газрын тухай холбогдох хууль хяналт, өмгөөлөл, шүүхийн байгууллагаас төлөөлөл оролцсон. Олон улсад газартай холбоотой асуудлаар ямар нэр томъёо хэрэглэдэг талаар санал бодлоо солилцож газартай холбоотой шүүх, өмгөөлөл маргааны талаар ярилцсан гэдгээ АН-ын бүлгийн мэдээллийн үеэр ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Мөн газраар дамжуулж иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг баталгаажуулах гэж байгаа тухай ч АН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Тэгэхээр энэ хуультай холбоотойгоор зарим намын бүлгүүдэд ойлголтын зөрүү  байгааг хэлэххэрэггэй. Өмчлөх гэдэг асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Өргөн баригдсан хууль холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй. Монгол Улсын иргэн 0,07- 0,05 га газрыг үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан.
 
Үүнээс өөр ямар нэг өмчлөлийн асуудал Газрын тухай хуулинд тусгагдаагүй гэсэн. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна’’ гэж хуулийн төсөлд тусгажээ. Өөр эзэмших тухай заалт байхгүй. Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “Тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл, шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүнийг сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэрлэнэ. Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Газрын биржээр дамжуулж ашиглах юм. Газрын бирж өнөөдрийг хүртэл ажиллаагүй.
 
Өмнөх хууль дээр Газрын биржийн талаар тодорхой заалт байсан. Гэхдээ хэрхэн ажиллах журам нь батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хууль санаачлагчид хэлээд авна лээ.
 
Нийслэл таймс
П.Дөлгөөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааааааааа 2014-06-18 07:24:52
    Битгий тэнэг, Яахлаараа гадаадын иргэнд газраа эзэмшүүлж, өмчлүүлэх гэж. Монголчууд өөрсдөө тэр муу гээд байгаа үржил жимтэй хөрсөө өөрсдөө ашиглах цаг ирж л таараа ш дээ.
  • Батэрдэнэ 2014-06-18 06:11:05
    Хятад солонгосоор л айлгаад байх юм. Гадаад дотоод хумууст ялгаагуй газар омчилох эрхийг нээхгуйгээр яаж газар эдийн засгын эргэлтэнд орж улс орны эдийн засгын хогжилд нэмэр болох юм. Ийм хахир цаг ууртай, уржил шим муутай хорстэй газартай байж хамаг газа