Тэмээн сүргийн баяр болж өндөрлөлөө
“Их говийн тэмээний баяр-2015” Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмцээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, шржлийн шилмэл буур,ингэ шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж байна. Мөн хурдан ат болон торомны уралдаанууд үргэлжилж байна.
 
Баярын үеэр тэмцээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Их говийн тэмээний баярыг энэ жил баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнтэй хамтатган хийж буй юм байна. “Их говийн тэмээний баяр-2015” өнөөдөр өндөрлөсөн юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.