Македон хилийн хамгаалалтаа зузаатгаж байна
Македони улс Гректэй залгаа хилийн бэхлэлт, хамгаалалтаа нэмэгдүүлж эхэллээ. Цагаач, дүрвэгчид ихээр орж ирдэг хилийн шалган нэвтүүлэх хэсэг, Гевгелия хот орчимд 2.5 метрийн өндөртэй хана хэрэм босгох гэж байна. Гэвч энэ нь хилээ хааж буй хэрэг биш, хууль бусаар хил нэвтрэлтээс сэргийлж байгаа хэмээн Македонийн тал мэдэгдэв.
 
 Эдүгээ Грекийн талд Европ руу орох болоыж хайж буй 800 орчим цагаач байна. Сири, Ирак, Афганистаны цагаачдыг зарим шалгалт, хяналтын дараа хил нэвтрүүлнэ хэмээн мэдээлж байна. Македони руу орж чадахгүй гацсан иргэдийн зарим нь амаа оёж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Македони, Унгар зэрэг улсаар дамжиж Германд очих хүсэлтэй байгаа аж.

Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.