“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонсоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонсох бөгөөд хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцох юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны дээд хэмжээний уулзалтаар улс орны тэргүүнүүд Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн билээ.

2012 оны 6-р сард Бразилийн Рио Де Жанеро хотод болсон НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг тодорхойлж гаргах Засгийн газар хоорондын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг боловсруулах нээлттэй ажлын хэсгийг байгуулж, тэдний санал болгож ирүүлсэн зорилгуудыг 2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаар батлахаар болсон. Нээлттэй ажлын хэсгийг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр (НАХ)-ийг 2013 оны 1-р сард байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь НҮБ-ын 5 бүсийн гишүүн орнуудын төлөөлөл багтсан. Гишүүн орнууд нь уг зорилгуудыг боловсруулахдаа шинэлэг санааг ашиглахын зэрэгцээ уг ажлын хэсэг дэх нэг суудал нь цаанаа хэд хэдэн орны төлөөлөл байх төлөөллийн тогтолцоог ашиглах юм.

2014 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийн талаарх өөрийн “дүгнэлт” тайлангаа НҮБ-ын Ерөнхий Ассемблейд хүргүүлжээ. 2015 оны 1-8 дугаар сарын хооронд Засгийн газар хоорондын тохиролцоонд хүрэх нийт найман удаагийн Ерөнхий Ассемблейн чуулганыг Ирланд болон Кенийн байнгын төлөөлөгчөөр удирдуулан зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага уг бодлогын баримт бичгийн бүхий л хэсэгт жэндерийн тэгш байдлыг харгалзаж үзэхийн ач холбогдлын талаарх мэдээллийг байнга хүргүүлэх, тохиролцоонд хүрэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж иржээ.

2015 оны 8-р сарын 02-ны өдрийн чуулган дээр “Эх дэлхийгээ өөрчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр” гэсэн бодлогын баримт бичгийн төслийг бүгд санал нэгдэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ баримт бичиг нь 17 тогтвортой хөгжлийн зорилготой ба 169 зорилтыг агуулсан байна.

                                Байнгын хорооны Ажлын алба 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-12-01 01:18:16
    Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг баримт бичиг /зузаан цаас/ Н.Энхбаяртай цуг баяртай болсон уу