Төрийн өмчийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр   УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ган 2014-06-19 02:19:34
    Түвдэн доржийн ах нь үүний дараа нийслэлийн өмчийг хувьчлах тухай захирамжийн төсөл өргөн барина. Өмчийн эздийг тойрон хүрээлэгчид ах дүү хоёрыг тойроод цэнгэ цэнгэ
    202.55.183.107
    Мэдэгдсэн Хариулах