Болчимгүй МАН
АБГББХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр үг хэлж байхдаа монгол үхрийг хотын гудамжны нохойтой зүйрлэв. Бүр зүйрлэх зүйрлэхдээ монгол үхрийн махыг нь нохойны махтай адил болсон гэж хэлэв.

“Монголын ресторанууд Австралиас үхрийн махаа зөөж хоолоо хийж байна. Учир нь манай улсын үхрийн мах тэр хоолыг нь хийх чанарын шаардлага хүрэхгүй байна” гэж хэлсэн Ж.Энхбаяр гишүүний үг тун чиг хачирхалтай, орон нутгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-д сууж байгаа гишүүний амнаас гарамгүй, бүр улсын чухал ажил УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын амнаас яав чиг гарамгүй, үнэнээс хол зөрүүтэй үг байлаа.

Нийгмийн ихэнх массын нэгэн адил дундаж орлоготой энгийн иргэн надад энэ үг амьдралаас хэтэрхий хол санагдана. Эсвэл Ж.Энхбаяр гишүүн өөрийн нийгмээс тасарчихсан ертөнцийнхөө тухайд л ярьсан нь тэр байх. Гэхдээ манай үхрийн мах нохойны махтай адил болсон гэдэг бол арай л хэтрүүлэгтэй ү юм. Бас ч гэж хариуцлагатай албан тушаал хашдаг хүн байж ийм ч зүйлийг жишим ч үгүй УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр ярьж суух гэж.

Ийм үгийг УИХ-ын АБГББХ-ны дарга нь чуулганы хуралдаанаар телевизээр хэнэг ч үгүй ярьж суухад өнөө малчдаа дэмжих экспортын махны бодлого маань яах билээ, манай махыг амт шимт сайтай гээд импортолж авахыг сонирхож байгаа улс гүрнүүд маань юу гэж бодох билээ.

Яаж ч бодсон тун чиг болчимгүй үг юм. Улстөржиж АН-ын эрх барьж байгаа цаг үеийг муухай л харагдуулж байвал болоо гэсэн шиг ахархан санаагаар хэлсэн үг бүр хариуцлагатай УИХ-ын чуулганы хуралаан Харин энэ улстөржсөн үгнийх нь араас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүн зөвөөр шүүмжилж, үнэн үг биш гэдгийг нь мөн хариуцлагатай алба хашиж буй хүн атал хариуцлагагүй үг бодлогогүй унагаж байгааг нь цохон хэлээд өгсөн юм.

Болчимгүй үг үүгээр дууссангүй ээ. Мөн л өчигдрийн чуулганы хуралдаан дээр Ё.Отгонбаяр гишүүн “малчид чинь” гэсэн үг хэлж УИХ-ын дарга З.Энхболд “Малчдыг намаар ялгаварлаж болохгүй” гээд мөн л засварлан залруулсан юм.
Монголын мэдээ
Б.Тогтох
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • darkhan 2015-12-01 03:09:06
    maliig eruuljuuleh, em tarilgiig tsag tuhaid ni hiij, eruul huns beltgeh asuudliig hundsun bna, yu ni buruu bgaa yum be, hunsnii ayulgui baidald anhaarah tsag
  • ene bishee 2015-12-01 01:45:30
    Er ni ene MAN-iinhan chini talh, mah guril gedgiig medehee bolison yum bish uu. ed nariig niiteer ni emnelgiin une tulburgui emchuilgeend hamruuliya.
  • зочин 2015-12-01 00:22:46
    Үнэн юм хэлэхээр яагаад эмзэглээд байгаа юм бэ, АН-ын үед бүхий л зүйл дампуурч байгааг хэлсэн байна, болж байгаа зүйл алга байна, амьдрал хүндрээд л байна
  • ннн 2015-11-30 23:45:25
    Гишүүд үгээ бодож ярил даа. Ямар пиво уугаад бүлтэрч суугаа биш.
  • pizda enhbayar 2015-11-30 13:35:34
    enhbayr pizdaa zailaa mongol vhet mongol malaa nohoinoos door vzne gene ergvv pizda chin
  • zochin 2015-11-30 11:51:42
    2 nvvrte pizdashte.bitgi ahij sanalaa ogoorei.ergvvlj tatdag huulin toloo sanlaa ogii.nowshnuudas sali.adilhanl idne shine76.g songi.gehde bie daagchig songi.na...
  • ZOCHIN 2015-11-30 10:18:49
    ENE HOER CHINE NUGEEL ALUURCHIN NAMIIN NER DEER LUUVIR HIIJ BAIGAA TENEG MALUUD SHDEE NUGEE TUMENGEREL SHIG HUN ALHAASCH BUCAHGUI LUUVIRCHID SHUDEE
  • Зочин 2015-11-30 09:50:30
    Монголын тал нутагт бэлчиж байгаа үхрийн мах бидэндээ болно, заавал гадаадад гаргаад байх шаардлагагүй, Ж.Энхбаяр исламын улсдаа очоод тэр сайхан махаа иднэ би...