Би хэзээ ч намын жагсаалтын ард нуугдахгvй
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бvлгийн гишvvн, МАХН-ын дэд дарга  Д.Тэрбишдагватай уулзаж ойрын vед УИХ-аар хэлэлцэгдэж байгаа, хэлэлцэхээр бэлтгэгдэж буй нийгэмд хvлээлт vvсгэсэн гол хуулиуд болон Монголын улстєрийн єнєєгийн байдал, улс орны эдийн засгийн талаар сонирхон ярилцлаа.

-Та бид хоёрт ярилцах сэдэв олон бий. Гэхдээ эхлээд єнєєдєр Монголын нийгэмд хамгийн их хvлээлт vvсгэж, хэл амны бай болсоор байгаа Vндсэн хуульд єєрчлєлт оруулах асуудлаас эхэлье. Vндсэн хуульд єєрчлєлт оруулахын тулд эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд єєрчлєлт оруулна гэж байна. Тэгээд дараа нь Vндсэн хуульдаа хуулийн хугацаанд “гар хvрч” амжих уу?

-Энэ бол єргєн хvрээтэй, том асуудал учир хувь улстєрчийнхєє л байр суурийг илэрхийлье. Одоогийн мєрдєгдєж байгаа Vндсэн хууль хууль эрхзvйн хувьд сайн боловсруулагдсан ч гэлээ єнєєдрийн нийгмийн хєгжлийн бодит шаардлагуудын улмаас зарим єєрчлєлтийг оруулах зайлшгvй зvйл болоод байгаа юм. Хамгийн гол нь энэ тулгуур хуулийнхаа єєрчлєлтийг маш нухацтай хэлэлцэх ёстой. Зєвхєн энэ парламентын гишvvдээр тогтохгvй vе vеийн гишvvд, тєр нийгмийн зvтгэлтнvvд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнvvд, хуульчид гээд єргєн хvрээг хамарсан “нийт ард тvмний дунд vндэсний хэлэлцvvлэг” явуулах нь зvйтэй гэж vзэж байна. Хамгийн чухал нь иргэдийхээ санал бодлыг маш сайн сонсох, тусгах шаардлагатай.

Гэхдээ єнєєдєр Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн хугацаа 45 хоног vлдчихээд байгаа учир амжихгvй болов уу. Нєгєєтэйгvvр энэ парламент Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах хууль эрхзvй, ёс зvйн чадамжгvй бєгєєд Vндсэн хуулиа зєрчиж байгуулагдсан шvv дээ. Учир нь 2012 оны тавдугаар сарын 2-ны єдєр “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зvйл заалтын холбогдох хэсэг нь Vндсэн хуулийн холбогдох зvйл, заалтыг зєрчсєн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Vндсэн хуулийн Цэцийн тогтоол гарсан байдаг.

Тэр тогтоолд “2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль нь Vндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ”, мєн 21.2 дэх заалтад “УИХ-ын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.” гэснийг зєрчсєн гээд маш тодорхой заачихсан. Гэтэл 2011 оны арван­хоёрдугаар сарын 15-нд нэмэлт єєрчлєлт оруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 4.9-д “Нэрийн жагсаалтын эхний 48-аас илvvгvй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илvvгvй нэр дэвшигчийг улстєрийн нам буюу улстєрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэсэн нь Vндсэн хуулийг зєрчиж, иргэдийн сонгох эрхэнд халдсан тул энэ удаагийн УИХ нь хууль эрхзvйн ямар ч чадамжгvй бєгєєд эхнээсээ хууль зєрчин байгуулагдсан нь батлагдсан. Єєрєєр хэлбэл єнєєдрийн 76 гишvvний 48 нь ард тvмнээс, 28 нь намын жагсаалтын ард нуугдсаар, Vндсэн хуулийн 3.1,21.2, 23.1 дэх хэсгийн заалтуудыг зєрчиж УИХ-ын танхимд орж ирсэн хvмvvс учир Vндсэн хуульд єєрчлєлт оруулах хууль эрхзvйн болон ёс суртахууны эрхгvй ээ. Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай ард нийтийн санал асуулга явуулаад дараагийн УИХ-ын бvрэн эрхийн эхний жилд багтааж энэ єєрчлєлтийг хийх хэрэгтэй л гэсэн байр суурьтай байгаа.

-Монголын улстєрчид Шинэ жил, Цагаан сар, улсын баяраар хvмvvсийн анхаарал сарнисан vед гол хуулиудаа хулгайн аргаар сэмхэн баталдаг УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ шинэ жилээр єєрчлєлт оруулахаар тохиролцоод байгаа юм бишvv?

-Тиймэрхvv булхай нуугдаж байхыг vгvйсгэхгvй. Миний судалснаар 2006 оноос хойш 200 орчим хууль, тогтоомжийг ямар нэгэн баяр ёслолын vед баталсан байдаг. Баяр ёслолыг далимдуулсан эдгээр 200 хууль дотор “Бушуу туулай борвиндоо баастай хуулиуд” дийлэнх байгаа нь тун харамсалтай. Баяр ёслолыг далимдуулан чухал хуулийг баталдаг жишээнээс дурдвал Vндсэн хуульд л гэхэд хоёр удаа єєрчлєлт оруулсан нь 1999 оны арванхоёрдугаар сарын 24, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний єдрvvд байх жишээтэй. Байдал ийм байгаа учир энэ удаа яагаад ч шинэ жилийг далимдуулан Vндсэн хуульд єєрчлєлт оруулж болохгvй.
Єнєєдєр хууль тогтоох дээд байгууллагын ажил ийм хариуцлагагvй, замбараагvй байгаа учир сvvлийн vед “Бvгдээрээ сайн дураараа тарж дахин сонгууль хийе. Ард тvмнээсээ уучлалт гуйгаад, шинэ Их хурал, шинэ Засгийн газарт ард тvмнээсээ сонгогдсон эх орныхоо тєлєє сэтгэлтэй, хариуцлага дааж ажиллах чадвартай хvмvvст итгэл vзvvлье” гэдэг саналаа тавьж байгаа.

-“Шударга ёс” эвсэл анх “Монгол Улсыг нэг том тойрог гэж vзээд 76 гишvvнийг тойргоос сонгоё” гэж байсан. Одоо харин энэ байр суурь єєрчлєгдсєн юмаа даа?

-Манай эвслийн бvлгээс анх 76 гишvvнийг бvгдийг тойргоос, ард тvмний шууд санал хураалтаар сонгоё гэсэн санал дэвшvvлж байсан. Харамсалтай нь ажлын хэсгvvд хуралдсаар байгаад “Шударга ёс” эвслийн дээрх саналыг УИХ-ын аль ч бvлэг, намууд зєвшєєрєхгvй пропорционал хэлбэр рvv оруулъя гэж хvч тvрж байна. Эцэст нь бид жижиг тойрогт 38, vлдсэн 38-ыг нь бvх ард тvмнээс жагсааж сонгоё гэж саналаа хэлж байгаа. Энэ хэлбэрээр сонгууль явуулбал “намын жагсаалт гэхээсээ илvvтэй хувь хvнд ард тvмний єгєх саналын илvvгээр, нэг ёсондоо єрсєлдєєний шударга зарчмаар тухайн нэр дэвшигч гарч ирэх боломжтой” болж, Vндсэн хуулийн тулгуур зарчимд нийцэх юм. Намын нэрийн ард нуугдаж биш, 38 хvнийг шууд ард тvмнээсээ сонгох нь шууд ардчиллын зарчимд ч нийцнэ. Арай дэлгэрэнгvй тайлбарлавал 38 нэр дэвшигчийг 26 тойргоос, vлдсэн 38-ыг нь нэг улс нэг тойрог гэсэн зарчмаар сонгоод гаргаж ирнэ гэсэн vг л дээ.

-Сонгуулийн тухай хуульд єєрчлєлт оруулж амжих нь уу?

-Нуулгvй хэлэхэд нам болгон єєр єєрсдєдєє зориулан УИХ-ын сонгуулийн тухай хуульд єєрчлєлт оруулахаар улайрч байна. АН, МАН-ынхан пропорционал систем буюу 48:26 харьцаагаар 2016 оны сонгуулийг явуулах гэж зvтгэх шинжтэй. Миний хувьд Vндсэн хуульд тулгуурлан “Шударга ёс” эвслээс дэвшvvлсэн дээрх 38:38 хэлбэрийг тууштай хамгаалах болно. Vндсэн хууль болон бусад хуулийг зєрчиж сонгууль явуулан УИХ байгуулагдвал цаашдынх нь vйл ажиллагаа ч мєн л бvгдээрээ хууль зєрчсєн, алдаа мадагтай болно. Хуулиа зєрчихєєр ямар алдаанд ордгийг хоёр жишээн дээр хэлье. 2008 оны сонгуулийн vеэр ард тvмэн МАХН-д бараг 60-аад хувийн санал єгчихєєд байхад дангаараа Засгийн газар байгуулалгvй, Vндсэн хуулиа зєрчин хамтарсан Засгийн газар байгуулж МАНАН-туулсан. Тэр vед МАНАН байгуулах шалтгаан нь долоодугаар сарын 1-ний vймээний асуудлыг намжаах, нийлцгээгээд хараа хяналтгvйгээр Оюутолгой, Тавантолгойг хувааж идэх гэсэн сонирхлын vvднээс л С.Баярын єєрийх нь тодорхойлсон “Стандарт бус Засгийн газар” байгуулагдсан тvvхтэй. Оюутолгойг РиоТинтод “бэлэглэсэн” энэ луйврыг хийсэн нам ба улс дамжсан эдийн засгийн луйврын бvлэглэл хагартлаа баяжиж, зарим нь гадаад руу оргон зайлцгаасан байна шvv дээ.

Дараагийн жишээ нь Vндсэн хууль зєрчсєн 2012 оны УИХ-ын сонгууль юм. МАХН-ын дэд даргын хувьд намын жагсаалтад дээгvvр бичvvлж, шууд сонгогдох бvрэн боломжтой байлаа. Гэхдээ миний хувьд “ард тvмний шударгаар саналаа єгєх эрхийг боомилж, Vндсэн хуулийн бус аргаар намын жагсаалтад нэрээ бичvvлж УИХ-н гишvvн болж болохгvй” гэсэн хатуу байр суурьтай байж Сонгинохайрхан дvvрэгт нэр дэвшин єрсєлдєж, ялалт байгуулсан. МАХН-ын дэд даргын хувьд тухайн vед АН, МАН-ын дарга нарт “Бvгдээрээ тойрогт єрсєлдєж, ард тvмнээсээ шударгаар сонгогдоцгооё” гэж уриалж байсныг манай сонгогчид санаж байгаа байх. Гэтэл “том” гэгддэг энэ хоёр намын дарга нар намын жагсаалтын ард ичихгvй нуугдсаар байгаад л УИХ-д орж ирсэн нь хаашаа ч бултахын аргагvй vнэн шvv дээ.

Ер нь хууль зєрчсєн vйл ажиллагаа болгоны дараа хууль зєрчсєн булхай луйвар, хулгай, наймаалцал явагддаг. Би хэзээ ч энэ хоёр намын удирдлагууд шиг намын жагсаалтын ард нуугдаж ард тvмэн, сонгогч олноо хуурахгvй. Одоо сонгуулийн 48:28 хувилбарыг vхэн хатан зvтгvvлж байгаа АН, МАН-ын жагсаалтын эхний дєрєв, тавд бичигдэх хvмvvс “Би 2016 оны УИХ-д сонгогдчихсон” гээд аль хэдийн дараагийнхаа наймаалцал, луйврыг эхэлчихээд байгаа нь нууц биш шvv дээ. Бэлээхэн нэгэн тvvхийг сєхвєл 2012 оны сонгуулийн ємнє намын жагсаалтын эхний тавд бичигдсэн, єнєєдрийн УИХ-ын нэг биш гишvvн “Би УИХ-ын гишvvн болчихлоо” гээд найр хийж байсан талаар ард тvмэнтэйгээ уулзаж явахад дурдаж байсныг сануулахад илvvдэхгvй биз ээ.

-Саяхан Шийдлийн Зас­гийн газрын нэг жилийн ой болж Ерєнхий сайд Ч.Сайханбилэг vг хэлсэн. Энэ Засгийн газрын єнгєрсєн нэг жилийн ажлыг ємнєх Засгийн газарт нь Шадар сайд байсны хувьд та хэрхэн дvгнэж байгаа вэ?

-Яах вэ, бvхнийг харлуулах, муу хэлэх сонирхол надад алга л даа. Гэхдээ нам, улсын ажилд зvтгэхдээ олж авсан “Ямар ч ажлыг хариуцлага, сахилгатай, чин vнэнчээр хийх ёстой” гэсэн миний баримталдаг зарчмын vvднээс аваад vзвэл Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон энэ Засгийн газрын ажилд хангалттай гэсэн vнэлгээ єгєх vндэслэл алга даа. Энэ хvн анх “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гэсээр гарч ирснийг манай иргэд санаж л байгаа. Тэгвэл бvтэн жилийн дараа эргээд харахад эдийн засаг сайжрах нь байтугай тасралтгvй уруудаж байна. Монголчуудын амьжиргааны гол эх булаг болсон мал, малын гаралтай тvvхий эдийн vнэ урьд ємнє байгаагvйгээр уначихлаа. Ард тvмний амьдрал маш хvнд болж байгаа энэ vед шийдлийн Засгийн газрын хэрэгжvvлж байгаа бодлогыг яаж ч сайнаар харах гээд vнэхээр болохгvй байна. Ний нуугvй vнэнийг хэлэхэд шинэчлэлийн Засгийн газрын vед хийж хэрэгжvvлсэн ажил, олсон ололт дээр л Ч.Сайханбилэг тоглолт хийсээр єнєєдєртэй золголоо. Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар жилдээ хоёр удаа, эсвэл бvр зайлшгvй шаардлагатай vед гадаад томилолтоор явдаг, хамгийн гол нь ажлын бус хагас сайн єдєр Засгийн газрын хуралдааныг маш vр бvтээлтэй хийж, бvтэн сайн єдєр нь хариуцсан салбарынхаа ажилтай биечлэн танилцдаг байлаа. Ерєнхий сайд Н.Алтанхуягтай бvх сайд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Єдєрт 12 цагаас доошгvй хугацаагаар ажиллана” гэж гарын vсгээ зурж, бvгдээрээ зvтгэж ажиллаж байсан юм.

Тэгвэл єнєєдєр шийдлийн Засгийн газар хагас бvтэн сайнд ажиллаж байгаа зvйл алга. УИХ-ын нэгдсэн чуулганаар салбарынх нь асуудлыг хэлэлцэхэд оролцож байгаа сайд тун ховор боллоо. Сая улсын тєсєв батлах vед Ч.Сайханбилэгийн танхимын сайд нарын барааг нь харах гэж, vгvй ядаж єєрийнх нь салбарын тєсвийг хэлэлцэх vед сайдыг нь биечлэн байлцуулах гэж ямар их зvдрэв, яаж их эрэл сурал болов доо. Ялангуяа “улсын тєсєв батлах vед сайд нар гадаадад томилолттой байгаа нь гэмт хэрэг” гэж vзэхэд ч болох юм.

Тєсвийнхєє талаар наад захын мэдэгдэхvvнгvй, тvvнийгээ батлахад оролцоогvй сайдтай ийм Засгийн газар яаж ч амжилттай ажиллах билээ дээ. Ямар ч ажлын хариуцлага, сахилга, дэг журам харагдахгvй байна. Эндээс дvгнэхэд Ч.Сайханбилэг сайдын “Эдийн засаг эдийн засаг, бас дахин эдийн засаг”-аас илvvтэй “Хариуцлага, хариуцлага бас дахин хариуцлага” л энэ Засгийн газарт дутагдаж байна гэдгийг хэлмээр байна. Яг vнэндээ Ч.Сайханбилэг шинэчлэлийн Засгийн газрын vед эхлvvлсэн зам, цахилгаан станц, vйлдвэрvvдийн нээлт дээр л тууз хайчлаад яваа болохоос биш энэ шинээр эхлvvлсэн бодитой ажлыг олж харахгvй байна. Иймээс богино хугацаанд vр дvн гаргахын тулд илvv єндєр хариуцлагатай, эрч хvчтэй ажиллахыг шахаж шаардах болно. Vvнийг шvvмжлэл гэхээсээ илvvтэйгээр зєвлємж, санал гэж ойлгох байх гэдэгт найдаж байна.

-Шийдлийн Засгийн газар шинээр хийсэн бодитой ажлыг та олж харахгvй байна гэлээ. Тэгвэл Дубайн гэрээг шинээр хийгээгvй хэрэг vv?

-Єєрєє яг олж асуулаа. Тийм ээ. Ч.Сайханбилэг шєнєєр Дубайд нисэн очиж Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн гэрээ гэдэгт гарын vсэг зурсныг бид бvгдээрээ мэднэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар vvнээс хэдхэн сарын ємнє МАН-д хадаг барьж баахан амлалт єгєн С.Баярын МАНАН-г сэргээж, “МАНАН-гийн Засгийн газар”-аа дахин байгуулсан.Монгол Улсын язгуур эрх ашигт харшилсан Оюутолгойн МАНАН-туулсан алдаатай гэрээг Дубайд очин баталгаажуулж бас л дахин МАНАН-туулсан.

Тэгснээ энэ Дубайдсан гэрээнийхээ дараа “Одоо та нар яв” гээд нєгєєдvvлээ Засгийн газраасаа хєєчихсєн. “Нэг нь яасан ч дуртай очдог юм, дараа нь яасан ч хурдан хєєгдєєд явчихдаг” юм гэлтэй. Оюутолгойд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дvн, Дубайн гэрээний талаар Шударга ёс эвслийн бvлэг дээр танилцуулга, тайлбар хийхийг бид Ерєнхий сайд Ч.Сайханбилэг болон Дубайд гарын vсэг зурсан нєхдєєс олон удаа шаардсан. Харамсалтай нь манай бvлгийн удирдлагууд тэднийг албан ёсоор бvлэг дээрээ урьж єнєєдрийг болтол тайлбар авч чадахгvй байна. Хувь хvнийхээ хувьд Ч.Сайханбилэг бид хоёр сайхан харьцаатай. Гэхдээ тэр сайхан харьцаагаар єнєєдрийн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын алдаатай буруу шийдвэр, Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээрийг нь яагаад ч халхавчилж, хаацайлж болохгvй. Дубайн гэрээгээр Монгол Улс ахиад 4.2 тэрбум ам.долларын єрєнд орохоос гадна, Рио Тинто Оюутолгойн баялгийг гадны 15 банкинд барьцаанд тавьж, бидний ємнєєс зээл авахаар болчихлоо. Энэ бол vнэхээр хариуцлагагvй явдал бєгєєд энэ асуудалд нам эвслийн бvлгvvд, байнгын хороодод тайлбар єгєх ёстой гэж vзэж байна.

-Vндсэн хуулийн Цэц “УИХ-ын гишvvн Ерєнхий сайд болон аль нэг сайдыг огцруулахаар єргєн мэдvvлж болохгvй” гээд заачихсан. Тэгэхээр Ерєнхий сайдыг огцруулах асуудал бvтэхгvй болж байгаа юм биш vv?

- За яах вэ. Vндсэн хуулийн Цэцээс сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишvvн єргєн барихыг хязгаарласан нь хууль зvйн vндэслэлгvй бєгєєд хариуцлагагvй байдлыг єєгшvvлсэн тун зохисгvй шийдвэр болсон. Тэгвэл ємнє нь яагаад сайдыг аль нэг гишvvний санаачилгаар огцруулж болоод байсан юм. Ц.Нямдорж гишvvн нарын хийсэн шалгалтын дvнгээс харахад Vндсэн хуулийн Цэц С.Баярцогт сайдад л авлигадуулчихсан болов уу гэлтэй баахан тєсєв баталж єгєєд, машин тэрэг авчихсан гэсэн vндэслэлийг гарцаа байхгvй харгалзаж vзэх асуудал юм шиг санагдсан. Vндсэн хуулийн Цэцийн дээр хєх тэнгэрээс єєр юм байхгvй биш, хєх тэнгэрт хааяа vvл гарч, цахилгаан цахиж, аянга ниргээд аадар ордгийг зарим хvн санаж явахад илvvдэхгvй л болов уу. Ер нь УИХ-ын харьяа байгууллагуудын асуудлыг УИХ нухацтай авч хэлэлцээд нэг тийш нь болгох шаардлагатай байгаа юм.

-Та энэ vгээ АТГ-т хан­дуулж байна уу?

-Vгvй дээ. УИХ, тvvний харьяа байгууллагуудыг дээрх асуудлын талаар хэлэлцэн чиглэл єгєх нь зvйтэй гэж vзэж байна. “АТГ бол соён гэгээрvvлэх газар” байх ёстой гэсэн маш тодорхой байр суурьтай байсан, одоо ч хэвээрээ. Аль нэг албан тушаалтан, улстєрч vнэхээр авлига авсан, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон, улсын хєрєнгє шамшигдуулсан, vндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулсан нь хєдлєшгvй баримтаар баталгаажсан бол хуулийн ємнє хариуцлага хvлээх л ёстой. Нєгєєтэйгvvр Монголын нийгэм маань ихээхэн ёс суртахуунгvй, бусармаг болчихлоо л доо.

Шадар сайдаар ажиллаж байхдаа “Ард тvмэн та хаан” гэсэн зєвєлгєєнийг харьяа агентлагуудаа оролцуулан улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулж, энэ ажлын хvрээнд “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн илтгэл тавьж, бvх ард тvмнээр хэлэлцvvлэг єрнvvлж, санал бодол, шvvмжлэлийг нь сонсож, ажилдаа хэргжvvлж байсан. Єнєєдєр бvх салбарт ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам доод тvвшинд хvртлээ уначихаад байгаа учир АТГ-ын vйл ажиллагаагааг нийгмийн сэтгэлзvйг соён гэгээрvvлэх vндсэн зорилгодоо улам илvv чиглvvлэн ажиллах ёстой гэж бодож байна.

-Эрvvл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэрэг энд хамаарах уу?

-Ерєнхий сайд Ч.Сайхан­билэг Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг хэрэгжvvлсэнгvй. Нэг сайд нь vнэн, худал нь мэдэгдэхгvй хэрэгт холбогдчихоод байхад хvний урманд авч хэлэлцэхгvй байгаад олны гайхлыг тєрvvлж байна. МАХН ба “Шударга ёс” эвслийн бvлэг ч гэсэн энэ асуудал дээр бодит мэдээлэл авч анхаарал тавьж ажиллах ёстой. Г.Шийлэгдамба сайдын асуудал, эрvvл мэндийн байдалд vнэхээр сэтгэл зовж явна. Удахгvй тvvнийг эргэж очино. Маш чухал салбар болох Эрvvл мэндийн яам хариуцсан сайдгvй, тєрийн нарийн бичгийн даргагvй, удирдлагагvй байгаа нь бас л хариуцлагатай холбоотой. Энэ амаргvй салбарын удирдлагын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

-Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсэг 3.2 тэрбум ам.долларын хэтэр­сэн санхvvжилт байгааг тогтоосон. Тэр асуудал юу болсон бэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын vед Шадар сайдаар ажиллаж байсан миний бие, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын санаачилгаар байгуулагдсан ажлын хэсэг бvтэн гурван жил Оюутолгойн баримтыг шалгаад 3.2 тэрбум ам.долларын будлианыг илрvvлж, ажлын хэсгийн 25 гишvvн гарын vсэг зурчихсан байхад дээрээс нь нэмээд Дубайд гэрээ байгуулсныг яагаад ч зєвтгєх аргагvй. Зєвхєн дээрх 3.2 тэрбум ам.долларын хэтэрсэн санхvvжилт л Ч.Сайханбилэгийг огцруулах маш хангалттай vндэслэл. Одоо Ч.Улаан гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Оюутолгойн асуудлыг бvр эхнээс нь маш нягт нямбай, иж бvрнээр нь шалгахаар ажиллаж эхлээд байгаа. Vндсэндээ 2009 онд хийгдсэн Оюутолгойн гэрээ бол “Африк тивийг шулж мєлжсєн барууны дээрэмчдийн ХХI зууны сонгодог жишээ” болсон л доо. Vvнээс зєвхєн нэг асуудлыг дурдахад Монгол Улсын Засгийн газарт зєвлєж байсан компани нь Оюутолгой буюу Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч байх жишээтэй. Ийм байхад Оюутолгойд Монгол Улсын эрх ашиг яаж зуун хувь хамгаалагдах вэ дээ. Миний хувьд 2008 оноос л Оюутолгойн гэрээ буруу замаар явж байгааг мэргэжлийн эрдэмтэн судлаачдын гаргасан тооцоо судалгаан дээр тулгуурлан санал бодлоо хэлж, зарим vед шvvмжилж байсан. Бидний хэлж байсан санал бодлууд, шvvмжлэлvvд єнєєдрийг хvртэл єдєр бvр баталгаажиж байгаа учраас энэ асуудлыг дахин дахин хєндєж хэлээд байгаа минь энэ л дээ. Єнєєдєр ч тэр байр суурин дээрээ хатуу зогсож байна.

-Та хариуцлага сахилгын асуудлыг олонтаа давтлаа. Гэтэл таны харьяалагддаг “Шударга ёс” эвслийн бvлэг сvvлийн vед тун хариуцлага, сахилгагvй ажиллаж байгаа. Гаргаж байгаа шийдвэрvvд нь ч маш бєєрєнхий, бусдыг аялдан дагасан, єєрийн гэсэн vзэл баримтлалгvй байгаа. Энэ бvхэнд залхсан О.Баасанхvv, Г.Уянга, Л.Цог гишvvд бараг л бvлгээсээ татгалзчихаад байгаа юм биш vv?

-Зєв єє зєв. Гэхдээ нэгэнт л сонгогчид болон намаас итгэл хvлээгээд УИХ-н гишvvн болчихоод “нэг эвсэл болж, нэг зорилготой ажиллана” гэсэн л бол нам эвслийнхээ дэг, дvрэм журманд захирагдаж, тушаал шийдвэрийг нь хvндэтгэн дагах ёстой л доо. Олонхын саналаар гаргасан шийдвэрийг хvндэтгэж дагах нь ардчиллын гол зарчим. Бvлгийн дарга Н.Батцэрэг сайд болж ажлын ачаалал нь эрс нэмэгдсэнээс шалтгаалан бvлгийн ажил цалгардаж байгаатай уялдан єєрчлєх ёстой гэсэн гишvvдийн санал байгаа нь vнэн. Бvлгээс гарна, татгалзана гэсэн хувь гишvvн байгаа бол тэдний єєрийнх нь л шийдэх асуудал хэдий болов ч vлдсэн зургаа, долоохон сарын хооронд “гарман дээр морио сольдоггvй”-г санаасай л гэж бодож байна. Би бvгдтэй нь энгийн сайхан харилцаатай байдгийн хувьд сайн бодож, асуудалд ул суурьтай хандаарай л гэж захидаг.

-Таныг харахад дотроо зєрчилдєж, бухимдаад л явах шиг санагддаг. Учир нь Ерєнхий сайдыг шvvмжилж, огцруулах бичигт гарын vсэг зурчихмаар байв ч Засгийн газрыг бvрдvvлж байгаа нэг субьектын дэд даргын хувьд яах аргагvй тэвчихээс єєр аргагvй. Ингэхээр та дотроо нэлээд зєрчилтэй байгаа юм биш vv?

-Та арай жаахан андуу бодож байна. Миний хувьд харин ч нээлттэй, єєрийн байр сууриа ил тод илэрхийлдэг, олонхоороо гаргасан шийд­вэрийг хvндэтгэдэг учир, хоёр єєр нvvр гаргаж, хоёр єєр бодол тээж явдаггvй. Ямар нэгэн дотоод зєрчилгvй улстєрч гэдгээ итгэлтэй хэлнээ. Єнєєдрийг хvртэл хариуцлагатай ажил хашиж ирэхдээ ямар ч том даргыг аялдан дагалдаж, єєр хvний бодлоор явсангvй.

Санал нийлэхгvй асуудал байвал шууд л нvvрэн дээр нь хэлдэг. Ямар ч дарга байсан эх орон, ард тvмний эрх ашгийн тєлєє бол хэлэх гэснээ хэлээд л ирсэн. Нєгєєтэйгvvр хэдийгээр миний зєв гэж бодож байсан ч ардчилсан нийгмийн олонхийн шийдвэрийг хvндэтгэх ёстой гэсэн зарчмын дагуу аль болох ганцаарчилсан тоглолтоос зайлсхийж, хамт олноо олонхоо хvндэтгэж харьцдаг. Дээр нь ямар ч асуудалд єєрийнхєє юмуу, намын эрх ашгийг урьтал болгодоггvй, хамгийн гол нь Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн хvндэтгэж, Vндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, тvvнд хяналт тавих ёстой гэж vздэг.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах vед Ц.Нямдорж гишvvн “Алтанхуяг аа Тэрбишдагва мэтийн урвагчид мєдхєн араас чинь хутгалчихаад хаяад зугатна даа, харж л байгаарай” гэж байсан. МАН-аас гарч МАХН-д орсон таны vйлдэл урвалт мєн vv?

-Тийм vг хэлж байсныг санаж байнаа. Би ч бас Ц.Нямдоржид “улстєрийн зєнєглєлд орсон, бас жинхэнэ урвагч чинь чи шvv” гэж хэлж л байлаа. Олон жил улстєрд хатаагдаж яваагийн хувьд бидний хувьд бие биендээ муугаар бодох санах юмгvй, улс орныхоо хєгжил цэцэглэлтийн тєлєє, хариуцлагагvйн эсрэг харин санал бодлоо солилцон тодорхой асуудлууд дээр нэг байр суурьтай байдаг юм. Би гурван удаа сонгуульд МАХН-аас л нэр дэвшиж УИХ-д сонгогдон ажиллаж байна. Тvvнээс биш нэг удаа МАН, дараа нь АН ч юмуу, эцэст нь МАХН-аас сонгогдсон зvйл байхгvй. Хэзээ ч хэнээс ч урваж, шарваж яваагvй.Сонголтондоо vнэнч яваа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай аль хэр харилцаатай байгааг тань сонирхож байна?

-Бидний харьцааг болж л єгвєл муутгах гэж худлаа цуу яриа тарааж зориуд хєндийрvvлэх гэсэн олон санаархал явдгийг мэднэ. Харин бид хоёрын харилцаа хэвээрээ. Энгийн, ажил хэрэгч байдгийг л шулуухан хэлчихье. Н.Энхбаяр дарга бид хоёрын байр суурь зарим зvйл дээр зєрєлдєх асуудал гардаг. Тэр vед би шулуухан л єєрийнхєє байр сууриа тодорхойлон vгээ хэлдэг. Єнєєдєр Н.Энхбаяр даргын хэлсэн болгон бурханы сургааль биш шvv дээ.

Хэнд ч гэсэн мэдээж алдаа, онообайж таараа. Харин бага алдаж, ихийг бvтээхийн тєлєє л бид хамтран ажиллаж бие биендээ vгээ хэлж, санал солилцож, нэг нэгэндээ тvшиг болж яваа. Эцсийн эцэст санал зєрєлдсєн ч учир зvйгээ ололцоод асуудлаа шийдээд урагшаа явах нь ардчиллын эрvvл зарчим шvv дээ.

-Та ирэх сонгуульд дахиад Сонгино­хайрхан дvvргээс нэр дэвших vv?

-Намын жагсаалтын ард нуугдахгvй гэдгээ тvрvvн хэлсэн. Дэд даргын хувьд намаасгурван газрыг хариуцан ажиллах vvрэг єгсєн. Тэр дунд Сонгинохайрхан дvvрэг багтдаг юм. Ирэх сонгуулиар жагсаалтад орохгvй тойрогт нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа.

-Та Сонгино­­­хайрхан дvvр­эгт чамгvй их зvйл хийх юм аа. Саяхан эмч нарын vзлэгт иргэдийг хамруулсан уу?

-Сонгинохайрханчууддаа vргэлж талархаж болж л єгвєл тус нэмэр болохыг хичээж явдаг даа. Єнгєрсєн зун БНСУ-аас 26 нарийн мэргэжлийн эмч авчирч дvvргийнхээ 1000 гаруй хvнийг нарийн мэргэжлийн vзлэг, эмчилгээнд хамруулсан.

Саяхан нарийн мэргэж­лийн найман эмчийн бvрэлдэхvvнтэй баг найман чиглэлээр vзлэг хийж ажилласан. Нэг эмч нь єдєрт 60 гаруй хvн буюу нийтдээ 10 гаруй мянган хvнийг эмчилгээ, vзлэгт хамрууллаа. Дvvргийн маань амаргvй нєхцєлд амьдарч, тэр болгон нарийн мэрэгжлийн эмч нарын vзлэгт хамрагдаж чаддаггvй єндєр настан, олон хvvхэдтэй эмэгтэйчvvд зэрэг хvмvvст чин сэтгэлээсээ тусалж ажилласанард тvмний эрvvл энхийн манаанд тангарагаа єргєсєн эмч нартаа танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine