Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
МХБХ-ны футзалын УАШТ эхлэх мөч ойртож байгаатай холбогдуулан уг тэмцээний техникийн зөвлөгөөний хурал боллоо.  Энэ удаагийн техникийн хурлыг МХБХ-ны иехникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал болон  шүүгчдийн хэлтсийн ахлах Д.Түмэнбаяр, техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Хаш-Эрдэнэ нар удирдан явууллаа.
 
Бүртгэл энэ сарын 23-ны өдөр 17:00 цагт дууссан бөгөөд нийт 38 баг оролцох мэдүүлгээ өгөөд байснаас эцсийн байдлаар 32 багийг сонгож УАШТ-д оролцуулахаар боллоо.
 
Шилдэг 32 баг найман хэсэгт дөрөв дөрвөөр хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсгээс гарсан 16 баг хасагдах системээр хоорондоо тааран тоглоно. Өөрөөр хэлбэл, ДАШТ яаж явагддаг тэрхүү системийн дагуу тэмцээн үргэлжилнэ. Ирэх сарын 3-12-ны өдрүүдэд тоглолтууд явагдаж энэ жилийн улсын аварга баг тодрох учиртай. Мөн аварга болж чадаагүй ч шилдэг гурван багийннэг болж чадвал ирэх 2016 оны нэгдүгээр сарын 9-нд эхлэх футзалын лигийн тэмцээнд оролцох эрхээ авах боломжтой юм.
Өглөөний сонин
Б.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.