Н.Алтанхуяг, Ц.Нямдорж нар  байгальд халтай гишүүдээр нэрлэгдлээ

"Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллагаас байгальд ээлтэй болон, халтай гишүүдийг тодруулжээ. "Байгальд ээлтэй гишүүн"-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорсон байна.

Тэднийг байгаль орчноо хамгаалахаар сайн ажиллаж байгаа хэмээн тэд үзжээ. Ингэж шалгаруулахдаа байгальд ээлтэй хууль санаачилж, батлуулсан, байгаль орчны тухай хуулиудын хэрэгжилтийг шалгасан, байгаль орчны асуудлаар асуулга тавьсан, УИХ-ын чуулганы үеэр байгаль орчны тухай асуулт хэр зэрэг тавьж байсан зэргийг үндэс болгосон байна. Ингээд дээрх гишүүд байгаль орчинд ээлтэй гишүүнээр нэрлэгджээ.

Харин байгаль орчинд халтай гишүүдээр Н.Алтанхуяг, Ц.Нямдорж, Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал нар тодорсон байна. Тэдний тухайд 2012-2014 онуудад байгаль орчны асуудлыг огт хөндөж байгаагүй гэсэн тооцоо гарчээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • учир дутагдалтай 2016-04-16 07:35:39
    Байгаль орчны яамныхан 95% нь мэргэжлийн бус хүмүүс байдаг даа ялангуяа удирдлагууд нь. ийм байхад яаж хөгжхөвдээ...
  • зочин 2016-01-29 02:19:05
    Дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн ам ямар болж байгааг харсан ч хараагүй юм шиг тэнд хууль бусаар барьсан байшинд амьдарч байгаа томчууд болон баячуудыг ...
  • nina 2015-11-30 11:25:09
    baigali orchnii yaam mundag hund surtaltai yaamaar shalgarnaa.
  • Зочин 2015-11-30 07:37:18
    энэ утгагүй тодруулалт байна, байгальд халтай яам гэж шалгаруулбал Богд уул, Туул голоо нүдэн дээрээ устгуулж байгаа БОНХАЖЯ л шалгарна даа