Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарна

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 30-1-нд ихэнх нутгаар цас, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 30-1-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус өдөртөө 21-26 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.    

Зүүн аймгуудын нутгаар: 1-2нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3,6-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 1-2нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.